• Н.Амарзаяа:Малын хөлийн болон бэлчээрийн татварыг тухайн сум өөрийн эрх мэдлийн хүрээнд тогтоодог болно

    Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох  Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.

    -Та нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой Үндсэн хуулийн  нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт орж ажилласан. Ажлын хэсэг юунд анхаарч ажилласан бэ?

    Сумын Засаг даргыг нутгийн иргэд сонгодог болж байгаа нь хамгийн давуу тал. Click To Tweet Суман дээрх улстөржилтийг зогсоох бодлогыг агуулж байгаа.

    Сум, дүүргийн Засаг дарга өөрөө баг, хорооныхоо Засаг даргыг томилдог байна. Хамгийн анхан шатны  нэгж баг, хороо, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр Засаг даргаа сонгох гэж асар том улс төржилт явагддаг.Энийг зогсоох хэрэгтэй.

    Мөн төрийн нэгдмэл байдлыг хангах бодлогыг  баримтлах ёстой. Баг, сумын хөгжлөөс улс орны хөгжил тодорхойлогдоно гэсэн зарчимд суурилж нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой боломжийн өөрчлөлтүүд орсон гэж би дүгнэж байгаа.

    Засаг захиргааны анхан шатны нэгжийг сум,дүүрэг байна гэж тодорхойлсон. Шинэ өөрчлөлтөөр захиргааны чиг үүргийн давхардлуудыг арилгах ,цэгцлэх, засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэр дээрээ хилтэй, цэстэй байх боломжийг бүрдүүлж өгсөн. Түүнчлэн  төрийн удирдлага, нутгийн удирдлагыг хооронд нь хослуулан хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн. Төрийн удирдлага,нутгийн удирдлага нь юу гэсэн үг вэ гэхээр Засаг дарга нь өөрөө төрийн албан тушаалтан хүн учраас төрийн удирдлага нь болж байгаа бол  ард түмнээсээ засаглалынхаа эрхийг аваад сонгогдсоныг  нутгийн удирдлага гэж байгаа юм.  Засаг дарга   хүн нутаг дэвсгэр, баг, хороон дээрээ  засаглалынхаа эрхийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээгээр эрх зүйн зохицуулалтыг хийж өгсөн. Тухайлбал, сум, хороон дээр ямар ч төсөв, санхүүгийн эрх мэдэл байдаггүй. Click To Tweet Нэг  хүний цалин нэмэх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх ямар ч эрх мэдэл байдаггүй. Үндсэн хуулийн  59.2-т сум, дүүргийн ИТХ нь хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй гэж оруулж өгсөн байгаа. Нэн ёсондоо малын хөлийн татвар, бэлчээрийн татвар гэх мэт зүйлийг тухайн сум л өөрсдийн эрх мэдлийн хүрээнд тогтооно. Үндсэн хуулиар олгож байгаа хамгийн том давуу тал нь энэ юм. Click To Tweet

    -Сум, дүүргийн Засаг даргыг ард түмэн сонгох нь ямар давуу талтай вэ?

    -Миний хувьд хэд хэдэн давуу талтай гэж харж байгаа. Нэгдүгээрт, улс төрөөс хараат бус байх нөхцөлийг бүрдүүлнэ. Click To Tweet

    Хоёрдугаарт,  иргэд энэ хүн манай сум, дүүргийг  чадварлаг удирдаж,хөгжүүлж чадна гэж  үзэж, ардчилсан чөлөөт  сонгуулийн зарчмаар сонгоно.

    Гуравдугаарт, хэрвээ сонгогдсон Засаг дарга ард түмнийхээ итгэлийг хүлээж чадахгүй байвал  эргүүлээд татах механизмыг бий болгоно.

    Дөрөвдүгээрт , өнгөрсөн хугацаанд бүх эрх мэдлийг УИХ,  Засгийн газар, Ерөнхийлөгчийн төвшинд атгаж байсан байна. Аймаг, нийслэлийн Засаг дарга  нар ч гэсэн  хэтэрхий их эрх мэдлийг авсан байна. Харин сумын Засаг даргад эрх мэдэл байдаггүй.  Нэг иргэн асуудал яриад сумын Засаг даргадаа хандахад түүнийг нь шийдэх эрх мэдэл байхгүй. Нөгөө асуудал нь эргээд төсөв мөнгөтэй холбогддог байх жишээний.  Энэ мэт асуудлыг  зохих ёсоор шийдэхийг зорьж байгаа юм.

    Иргэдийн хурал нь Засаг даргын ажлаа хянадаг. Төсвийг нь баталдаг, бодлогын  бичиг баримтуудыг нь баталдаг. Үүнийг хэрэгжүүлдэг нь Засаг дарга. Одоогийн үйл явц юу вэ гэхээр сумын ИТХ-ын төлөөлөгчдөөсөө Засаг дарга нь томилогдоно. Гүйцэтгэл, хяналт  хоёр суларчихсан нөхцөл байдал үүсч байгаа. Ард түмний засаглал, хяналт бэхжинэ.

    – Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй хөгжлийн бодлого хэр уялдаж байга вэ. 1990 оноос хойш хөгжлийн бодлого төлөвлөлт алдагдчихсан гэж судлаачид  ярьдаг?

    Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хэд хэдэн засаглалын эрх мэдэлтэй холбоотой асуудал дээр өөрчлөлт оруулж байгаа. Тухайлбал, гүйцтэтгэх засаглалын эрх мэдэл, ерөнхийлөгчийн засаглалын эрх мэдэл, шүүх засаглалын эрх мэдэл гэх мэт. Эдгээр засаглалыг бэхжүүлж, сайжруулахад хүн өөрөө л удирдаж, бодлого хөгжлөө тодорхойлж явна.  Тухайлбал, Ерөнхий сайдыг парламентаас сонгоно. Ерөнхий сайд өөрөө кабинетаа бүрдүүлнэ. Ингээд ирэхээр  ганц Ерөнхий сайдтай хариуцлага тооцно. Парламент өөрөө  гүйцэтгэх засаглалдаа бодлогыг нь  баталж өгнө.

    Ингэснээр эргээд хяналтаа сайжруулах тогтолцоо руу орохгүй бол өнгөрсөн хугацаанд 16 сайдтай бол энэ хэдийгээ томилоход л анхаарч ирсэн Click To Tweet. Одоо парламентийн үүргийг нь тодорхой болгоод зарим төсөл санхүүгийн эрх мэдлийг нь хязгаарлаад өгөхөөр парламентийн засаглалтай улс орны сонгодог жишгээр ажиллах боломжтой болно. Цаашлаад  хууль   эрх зүйн орчноо засаж сайжруулах, энэ дагуу судалгаа шинжилгээгээ хийх, ард түмний санал хүсэлтэд тулгуурласан хөгжлийн бодлогын асуудлыг  шийдвэрлэх ёстой.

    Би хувьдаа хөгжлийг сааруулж байгаа хүчин зүйл нь төр, улс төр хоёр хутгалдсантай холбоотой гэж үзэж байгаа. Click To Tweet Ард түмэн  өөрсдөө хөгжлийн бодлогод оролцох боломж нь  засаг захиргааны анхан шатны нэгжээсээ   эхэлж, сум, дүүргийнхээ Засаг даргыг өөрсдөө сонгодог механизм руу орох гэж байна. Энэ нь хөгжлийн бодлогод маш их ач холбогдолтой гэж бодож байна.

    -2000 онд оруулсан дордуулсан долоон өөрчлөлтийг үндсээр нь өөрчилж байгаа юу?

    -Дордуулсан долоон өөрчлөлтийг бүгдийг нь өөрчилж байгаа. 1992 онд баталсан Үндсэн хуульд хагас жилд тутамд 75 хоног УИХ-ын чуулган хуралддаг байсныг 2000 онд хийсэн өөрчлөлтөөр 50 хоног болгосон. Үүнийг буцааж 75 болгож байгаа. Click To Tweet

    Мөн олонхийн ирцтэйгээр чуулганыг  хүчинтэйд тооцдог байсныг  50 дээр нэмэх нь нэг буюу олонх гэж өөрчилсөн.  Үүнийг  гишүүдийн олонх ирсэн тохиолдолд хүчин төгөлдөр болоод  Үндсэн хуульд  өөрөөр заагүй бол УИХ-ын нийт гишүүдийн олонхийн саналаар  бусад асуудлыг хэлэлцэх зарчмыг агуулсан агуулгатайгаар оруулж ирж байгаа.  Дордуулсан долоон өөрчлөлт дээр УИХ-ын гишүүн байж ч болно, байхгүй ч байж болно гэсэн заалт бий.  Ингэхээр 100 хувь УИХ-ын гишүүн давхар дээлтэй  болчихож байгаа юм. Үүнийг шинэ төслөөр Ерөнхий сайд, түүн дээр нэмэгдээд дөрвөн УИХ-ын гишүүн давхар дээлтэй байж болно гэж оруулж байгаа. Миний байр суурь дөрөв ч байгаад хэрэггүй Click To Tweet. Ерөнхий сайд  өөрөө УИХ-ын гишүүн кабинетаа удирдана. Ганц Ерөнхий сайддаа парламент нь  чиглэл өгнө. Бусад нь заавал гишүүн байх албагүй, мэргэжлийн хүмүүс байх ёстой. Хоёр дахь шатны хэлэлцүүлэг рүү орход зарчмын зөрүүтэй саналаар энэ саналаа  өгнө.  Дэмжигдэх эсэхийг мэдэхгүй байна. Ер нь гүйцэтгэх засаглал, парламент нь тус тусдаа бие даасан дангаараа ажилдаа хариуцлагатай хандах ёстой гэсэн тогтолцоог Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр түлхүү оруулж өгч байна. Click To Tweet

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ