•   Үндсэн хуулийн хэлэлцүүлэг:Сум, дүүргийн Засаг даргыг иргэд шууд сонгодог болно

    Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг   УИХ-ын   гишүүдийн 98 хувийн саналаар хэлэлцэхээр болсон. 2000 онд дордуулсан гэгддэг долоон өөрчлөлтөөс хойш 19 жилийн дараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хэлэлцэж байгаагаараа онцлог юм. Click To Tweet

    Үндсэн хуульд оруулж байгаа дөрвөн багц өөрчлөлт Click To Tweet
    • УИХ-ын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах
    • Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах
    • Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах
    • Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох

    Дээрх дөрвөн багц асуудлын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нийцүүлэн Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн зарчмыг хөндөхгүйгээр 20 зүйлийг хамарсан, нэмэлт өөрчлөлтийг оруулж байгааг  хуулийн төслийг боловсруулагчид танилцуулж байгаа юм.

    Энэ удаа бид Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой мэдээллийг онцлон хүргэе. Click To Tweet

    Өнөөдөр нутгийн удирдлагын тогтолцоонд тулгамдаж буй багагүй асуудал бий. Жишээлбэл, засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргийг хуулиар тусгайлан тодорхойлоогүй, нутгийн өөрөө удирдах ёс жинхэнэ ёсоор хэрэгжих эрх зүйн үндэс бүрдээгүй гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, нутгийн өөрөө удирдах ёс  бэхжих гол үндэс болсон өмчийн эрх болон өөрийгөө тэтгэх эдийн засгийн  чадавхи  нь бэхжээгүй. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөөр орон нутагт эдийн засгийн хувьд чадавхжих боломжийг нээж өгч буйгаараа онцлог аж. Click To TweetИнгэхдээ орон нутгийн татвар тогтоох, өмчийн эрх эдлүүлэх замаар эдийн засгийн үндсийг нь бүрдүүлэх юм. Цаашлаад засаг захиргааны анхан шатны нэгж байгууллагууд хамгийн их улстөрждөгийг болиулах алхам хийе гэжээ.

    Нэмэлт өөрчлөлтөөр Засаг дарга нарыг дараахь байдлаар сонгодог болно Click To Tweet
    • аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд,
    • баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга томилох,
    • сум, дүүргийн Засаг даргыг тухайн сум, дүүргийн иргэд сонгохоор хуулийн төсөлд тусгаад байна.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ