ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томиллоо

2019-06-19

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр  Б.Ганбатыг томиллоо. Өмнөх Тэргүүн дэд дарга Г.Баясгалан нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон учраас орны хүнийг ийн томиллоо.

Б.Ганбат гэж хэн бэ?

Б.Ганбат нь хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн.

1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч,

1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга,

2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч,

2014-2016 онд өмгөөлөгч,

2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн оны наймдугаар сараас Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирлаар ажиллаж байжээ. Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэж байсан юм байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ