• “Манчестер Юнайтед” Погбагийн цалинг өсгөж, долоо хоногт 500 мянган паунд өгөх төлөвлөгөөтэй байна

    2019-06-19

    “Манчестер Юнайтед” багийн удирдлага хагас хамгаалагч Поль Погбатай шинэ гэрээ байгуулахаар төлөвлөж байна.

    Түүний хэлснээр Погбагийн цалин долоо хоногт 500 орчим мянган фунт стерлинг болох аж. Өнөөгийн гэрээний дагуу Франц залуу 290 мянгыг авдаг байна.

    Өмнө нь Погба зуны солилцоо наймааны цонх нээгдэхээр тус клубыг орхихыг хүсч байгаагаа илэрхийлж байв. “Реал Мадрид” эсвэл “Ювентус” хоёрын аль нэгэнд хагас хамгаалагч очих боломжтой байгаа.

    Өнгөрсөн улиралд Английн аварга шалгаруулах тэмцээнд 35 тоглолтод тоглож 13 гоол оруулжээ. “MЮ”-тай хийсэн Погбагийн гэрээ нь 2021 оны 6 сар хүртэл хүчинтэй бөгөөд клуб дахин нэг улирлын гэрээ байгуулах боломжтой.

    Эх сурвалж: Daily Mail

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ