• Францын домог Мишель Платиниг 2022 оны ДАШТ-тай холбоотой авлигын сэжигтнээр тооцон баривчилжээ

    2019-06-19

    Европын хөлбөмбөгийн холбоо /UEFA/-ны ерөнхийлөгч асан францын алдарт хөлбөмбөгчин Мишель Платиниг 2022 оны ДАШТ-ий эзэн орныг сонгохдоо авлига авсан байж болзошгүй хэмээн Франц улсад баривчилсан тухай Mediapart мэдээллээ.

    Сонины мэдээлснээр баривчлах ажиллагаа 6-р сарын 18-ны өглөө болсон байна. Мөрдөн байцаалтын нэг хэсэг болгож, ерөнхийлөгч Николас Саркозигийн танхимд сайдын албан тушаалд ажиллаж байсан Францын улс төрч Клод Геаныг мөн шалгаж байгаа аж.

    2010 оны 12-р сард Катар улс Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/-ны Гүйцэтгэх хорооны хурлын дараа 2022 оны Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах эрхийг хүлээн авсан. Үүнээс хойш нэг сарын хугацаанд английн хэвлэл дээр сонгон шалгаруулалт авлигатай явагдсан байж болох тухай бичигдсэн.

    ФИФА бие даасан комиссын авлигын талаархи судалгааг ашигласан ч 2014 онд авлигын талаарх ямар ч нотолгоо байгаагүй гэж зарлаж байсан юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ