• Дэлхийн агаарын тээвэрлэгч компаниудын чансааг Катарын Qatar Airways тэргүүлж байна

    Маркетингийн “Skytrax” компанийн судалгаагаар Катарын Qatar Airways компани дэлхийн агаарын тээврийн компаниудыг тэргүүлж “World Airline Awards” шагналыг хүртсэн байна.

    Өнгөрсөн жил Qatar Airways компани жагсаалтын хоёрдугаар байрт орсон юм. Энэ удаа Катарын компаний байр өнгөрсөн жилийн тэргүүлэгч Singapore Airlines компанитай солигдсон байна. Энэхүү тооцооллын түүхэнд Катарын Qatar Airways эхний байранд тав дахь удаагаа жагсаж байна. Гуравдугаарт японы All Nippon Airways компани оржээ. Cathay Pacific Airways нь 4-д зургаа дахь удаагаа жагсаж байна. Airline Emirates компани дөрөвдүгээр байрт орсон бол Тайваны EVA Air 5-р байранд зургаа дахь удаагаа орсон байна. Hainan Airlines компани 7-д найм дахиа оржээ. Qantas Airways нь 8-д 11 дэхээ багтаж. Германы Lufthansa 9-д анх удаа бичигдэв. Топ-10-т Thai Airways дахин оржээ.

    Garuda Indonesia нь 2018 онд есдүгээр байранд байсан бол одоо 12-р байранд оржээ.

    Philippine Airlines сүүлийн арван хоёр сарын хугацаанд хамгийн амжилттай агаарын тээврийн компани гэдгээрээ гайхагдаж, гурав дахь жилдээ Star Alliance буюу хамгийн сайн нисэх холбоо гэж нэрлэгджээ.

    Оросын “Аэрофлот” өнгөрсөн жил 23-р байранд байсан бол энэ жил 22-р байранд бичигджээ.

    Малайзийн AirAsia нь зургаа дахь жилдээ дэлхийн хамгийн бага зардалтай агаарын тээвэрлэгчдийн жагсаалтын эхний байрт явж байна. Үүний зэрэгцээ Европын авиакомпаниудын манлайлал өнгөрсөн жилийн тэргүүлэгч Norwegian-аас EasyJet-д шилжсэн байна.

    Бүс нутгийн манлайлагчид өөрчлөгдөөгүй аж. Lufthansa нь Европ дахь хамгийн шилдэг агаарын тээврийн компани, Хойд Америкийг Air Canada, Азийг Singapore Airlines тэргүүлсэн байна.

    2018 оны 9-р сараас 2019 оны 5-р сарын хооронд явуулсан Skytrax-ийн судалгаанд 100 гаруй орны 21.65 сая зорчигч оролцсон байна. Судалгаанд нийт 300 гаруй агаарын тээвэрлэгч хамрагдсан бөгөөд зөвхөн 100 шилдэг тээвэрлэгчийг эцсийн жагсаалтад оруулсан байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ