Тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй баг оролцож байна. Өчигдөр хэсгийн эхний тоглолтууд болж, эрэгтэй баг ОХУ-ын багийг 14:12-аар хожсон бол эмэгтэйчүүд Ираны багт нэг оноогоор /19:18/ хожигдов. Анх удаа ДАШТ-д өрсөлдөж байгаа эмэгтэй баг Ираны багтай тэнцүүхэн тоглолтыг үзүүлж, тоглолтын төгсгөлд нэг оноогоор хожигдлоо. Өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтууд болж, хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорно.
Монголын эрэгтэй баг”В” хэсэгт ОХУ, Украйн, Эстон, Пуэрто-Рикотай таарсан бол эмэгтэй баг “С” хэсэгт Румын, Иран, Чех, Испаний багуудтай багтсан.
Эрэгтэй:
- A хэсэг: Серб, АНУ, Голланд, Турк, БНСУ
- B хэсэг: ОХУ, Монгол, Украин, Эстон, Пуэрто Рико
- C хэсэг: Словен, БНХАУ, Литва, Катар, Франц
- D хэсэг: Япон, Латви, Бразил, Польш, Австрали
Эмэгтэй:
- A хэсэг: БНХАУ, Голланд, Унгар, Латви, Туркменистан
- B хэсэг: Франц, Япон, Швейцарь, Австрали, Андорра
- C хэсэг: Монгол, Румын, Иран, Чех, Испани
- D хэсэг: ОХУ, Украин, Индонези, Итали, Шинэ Зеланд
Зургаан өдөр үргэлжлэх тэмцээнийг Монголд MNBA Sports TV Channel суваг шууд дамжуулан үзүүлж байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.