Украйны Ерөнхийлөгч Зеленскийтэй уулзсан ёслолын үеэр Меркел чичирч салгалсан ч удалгүй зүгээр болжээ

2019-06-19

Германы  Канцлер  Ангела Меркел өчигдөр Берлин хотноо Украйны шинэ тэргүүнтэй уулзах үеэрээ  халуун наранд гуйвж, салгалсан байдалтай зураглаачийн дуранд буужээ. Үүнийгээ Меркел хангалттай ус уугаагүйтэй холбоотой гэж тайлбарласан байна.

Цэргийн хамтлаг хоёр улсын  сүлд дууг тоглож байхыг 28 хэмийн  халуунд Меркел,Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн хамт зогсон үзэж байхдаа ийнхүү   чичирч,, нөхцөл байдлыг хяналтаасаа гаргахгүйн тулд тэвчин,уруулаа хүчтэй жимийсэн байжээ.

Харин сүлд дуулал дууссаны дараа Меркелийн бие сайжирсан байдалтай харагдсан бөгөөд ордон луу Зеленскийн хамт улаан хивсээр түргэн түргэн алхах дундаа түр азнаж цэргийн хамтлагийнхантай мэндлэн, баяр хүргэжээ.

Цаг орчмын дараа тэд хэвлэлийн бага хурал хийж,Украйны Ерөнхийлөгч Зеленскийн  анхны айлчлалаар хоёр талын асуудлууд,тэр дундаа Минскийн энх тайвны тухай хэлэлцсэн талаар мэдээлсэн байна.

Хэвлэлийн хурлын үеэр нэгэн сэтгүүлч түүнээс ёслолын үеэр яагаад салгалж,чичирснийг  нь асуухад 65 насыг зооглож буй Меркел инээмсэглэн  өөрийгөө зүгээр гэдгээ хэлжээ.

2014 онд Меркелийн бие нь тавгүйтсэний  улмаас телевизийн нэвтрүүлгийг хойшлуулж байсан боловч бие төлөөлөгч нь “Ямар нэгэн зүйл ууж, идсэний дараа Меркел үргэлжлүүлж чадна” гэж хэлж байсан юм. Герман улсын хувьд хувь хүний мэдээллийг нууцлах   чанга хуультай учраас 2005 оноос хойш Герман улсыг залж байгаа Меркелийн хувьд ямар нэгэн эрүүл мэндийн асуудалтай эсэх нь олон нийтэд ил биш байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ