• “Стандарт” банк “Эрдэнэт” үйлдвэрээс 40 сая ам.доллар хүлээж авснаа мэдэгдсэн бичгийг олон нийтэд дэлгэжээ

    2019-06-19

    “Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийн төлсөн гэх 40 сая ам.доллар замаасаа алга болсон уу, зуучлагч байгууллага яг хэдийг нь аваад, хэдийг нь “Стандарт” банкинд өгсөн бэ гэх асуудлыг УИХ-ын гишүүн  О.Баасанхүү ярьж байгаа билээ.  Харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  “40 сая ам.доллар журмынхаа дагуу шийдэгдсэн. Одоо гол нь 40 сая ам.долларыг хохирол учруулсан хүмүүсээс буцааж авах л асуудал бий.  Мөнгө төлөгдсөн баримтыг би гаргаж ирээд харуулъя” гэсэн.

    Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрээс мэдэгдэл гаргаж, “Стандарт” банк 40 сая ам.долларыг хүлээж авсан гэх бичгийн албан бус орчуулгыг олон нийтэд дэлгэжээ.

    “Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтэс, Олон нийттэй харилцах албаны мэдэгдэл:

    Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Өмнөд Африкийн “Стандарт” банкны өр төлбөрт шилжүүлсэн 40 сая ам.доллартай холбоотой баримт нотолгоогүй, ор үндэслэлгүй мэдээлэл нийтлэгдэж байна.
    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Өмнөд Африкийн “Стандарт” банкинд төлөх 40 сая ам.долларыг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн. “Стандарт” банкны зүгээс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 40 сая ам.доллар хүлээж авснаа мэдэгдсэн. Энэхүү өр төлбөртэй холбоотой ор үндэслэлгүй мэдээ, мэдээллийг нийгмийн сүлжээгээр нийтлэж байгаа учраас бид албан ёсны эх сурвалжийн хувьд 40 сая ам долларыг “Стандарт” банк хүлээн авсан тухай  баримтын  хуулбарыг англи, монгол хэлээр хүргэж байна.

     

     

    Цаашид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагааг үгүйсгэсэн, харлуулсан, гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээлэл тараахгүй байхыг нийт хэвлэл, мэдээллийн байгууллагуудад уриалж байна.
    Мөн Эрдэнэт үйлдвэрийн талаарх үнэн бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч түгээхийг хүсье.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ