• Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулахыг Ц.Даваасүрэнгээс бусад нь дэмжлээ

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэлээ. УИХ-ын 62 гишүүн хуралдаанд оролцсоноос 61 гишүүн буюу 98,4 хувиар хэлэлцэн шийдвэрлэхийг дэмжлээ. Click To Tweet

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуудан УИХ-ын гишүүдийн хэлсэн зарим саналаас хүргэж байна.

    УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

    -2000 оноос хойш  19 жилийн хугацаанд УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байгаа нь том дэвшил. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүд олон байгаа ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай журмын хуулиар цоожлогдож, оруулах боломж нь хязгаарлагдмал байгаа. Click To Tweet

    Тухайлбал, гишүүдийн тоог нэмэгдүүлэх тухай асуудлыг судлаачид хэлдэг. 1990 онд  Монгол Улсын хүн амыг  хоёр сая гэж үзээд энэ тооны хүн амтай  улс орны нийтлэг парламентын жишгээр өнөөдрийн  76 гэдэг тоо гарч ирсэн. 76 гишүүнээс давхар дээл өмсөхөөр 60-аад гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг.

    Давхар дээл өмсөхгүй болохоор Засгийн газар тогтворгүй болдог. Давхар дээл өмсөхөөр парламентийн ирц идэвхи, үйл ажиллагаа явуулах боломж хязгаарлагдмал болдог. Click To TweetЦаашид давхар, дэн дээлнийхээ учрыг ольё гэж бодож байгаа бол гишүүдийн тоогоо анхаарах цаг болсон. Гэхдээ өнөөдрийн энэ өөрчлөлтөөр гишүүдийн тоо, хугацааг нэмэх боломжгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.­­­­­­­­­­Шүүх эрх мэдлийн байгууллагын хариуцлагыг дээшлүүлж хараат бус байлгатай холбоотой нэмэлт өөрчлөлт энэ хэвээрээ батлагдаасай гэж хүсч байна. Нутгийн удирдлагын байгууллага дээр эргэж харах зүйлс байгаа.

    Тухайлбал, сум, дүүргийн Засаг даргыг ард нийтээс сонгочихоод түүнийг батламжлах эрхийг нь аймаг, нийслэлийн иргэдийн хурлаас сонгогдсон Засаг даргад өгөх явдал нь ойлгомжгүй байгаа. Мөн аймаг, нийслэлийн иргэдийн хурлыг ард түмнээс сонгодгийг хасаж оруулж ирж байгаа нь дэвшилттэй зүйл.Өөрөөр хэлбэл, зэрэгцэн олон сонгууль болдог, давхацсан төлөөллийн байгууллагууд зэрэг сонгогдож байгаа нь хэт их улстөржилтийг нэмэгдүүлж байгаа  зэрэг сөрөг талтай гэж зөвлөлддөх санал асуулгад оролцсон хүмүүс хэлсэн.  Сум, дүүргийн Засаг даргийг хэрхэн  яаж томилох тал дээр  ажлыг хэсгийг эргэн хараасай гэж бодож байна.

    Баг, хорооны Засаг дарга хамгийн их улстөрждөг. Хамгийн олон хамаатан садантай нь ээлж халаагүй багийн Засаг дарга хийдэг Click To Tweet. Нэг хэсэг нь хаалгаа түгжиж байгаад хороон Засаг даргыг томилдог асуудал байсаар ирсэн. Тиймээс сум дүүрэг,баг хорооны  Засаг даргыг  шууд томилдог байх нь төрийн үйл ажиллагааны нэгдмэл чанарыг төдийлөн алдагдуулахгүй байх гэж бодож байна. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр сум, дүүргийн Засаг даргыг хэрхэх гэдгийг ажлын хэсэг дээр яриад энэ хэвээр төслийг цаашид тал талаас нь хэлэлцэж байгаад баталбал олон зүйл дээр дэвшил гарна. Ялангуяа орно нутагт улстөржилт багасна гэж бодож байна.

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

    -1992 онд шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш 28 жил өнгөрч байна. Тухайн үеийн нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудал ард иргэдийнхээ маьдралыг сайн сайхан болгоход тодорхой үүргээ гүйцэтгэсэн. 2000 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Click To Tweet

    Үүнээс хойш Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг үе үеийн парламент ярьж ирсэн. 2010 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Журмын тухай хуулийг баталснаас хойш  өнөөдрийг хүртэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  найман хуулийн төсөл өргөн баригдсан. Үүнээс долоон төслийг нь хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэхгүй өнгөрч байсан. Хамгийн сүүлд 2015 онд Н.Батбаяр тэргүүтэй 47 гишүүн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хөндөж байсан. Click To Tweet Тодорхой зохицуулалтыг оруулах нь зүйтэй гэж  үе үеийн парламентийн гишүүд, судлаачид үзэж ирсэн. Үүнтэй холбоотойгоор МАН сонгуулийн үеэр мөрийн хөтөлбөртөө эрх мэдлийн хяналт тэнцвэртэй тогтовортой хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ шаардлагыг харгалзан ард түмнээс асууж шийдвэрлэнэ гэж тусгасан. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажилласан. Зөвлөлдөх санал асуулга, олон нийтийн  хэлэлцүүлгийг явуулж давхардсан тоогоор 5,6 сая санал авч өнөөдрийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д оруулж ирсэн. Олон хүмүүс бие сэтгэл хүч хөдөлмөрөө зориулж  ажилласан. Яах аргагүй  нийгэм, эдийн засаг цаг үеийн шаардлагаар, олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өргөн баригдсан. Хамгийн гол нь УИХ-ын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, үүнтэй холбоотой давхар дээлийг тайлах, сумдын Засаг даргыг ард иргэдээсээ сонгодог байх гэх мэт тодорхой өөрчлөлтийг оруулж ирсэн. Нийт 70 зүйлийн 20 зүйлд нь буюу 28 хувьд нь нэмэлт… Click To Tweet Олон дахин хэлэлцэж байж нэмэлт өөрчлөлт батлагдана. Хэрэв батлагдвал хүн нь хүн шиг амьдрах, төр нь төр шиг байх, шүүх нь шүүх шиг байхад томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Гишүүд хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна гэлээ.

    Үүний дараа хуулийн төсөлтэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн санал, шүүмжлэлийг уншиж танилцуулснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь дэмжсэнээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хуулийн төслийг ганцаараа дэмжээгүй юм. Click To TweetХарин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хүндэтгэх шалтгаанаар санал хураалтад оролцсонгүй.

    УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн санал хураалтыг илээр явуулах буюу гишүүд гараа өргөж саналаа өгөх  горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн тул  дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа гишүүд гараа өргөж саналаа өгсөн юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ