• “Манчестер Юнайтед” Магуайрт 101 сая евро төлөхөд бэлэн байна

    “Манчестер Юнайтед” “Лестер”-ийн төвийн хамгаалагч Харри Магуайрт 101 сая евро санал болгожээ.

    Энэ нь өмнө хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр бичигдэж байсан хэмжээнээс ойролцоогоор 10 мянгаар илүү байгаа аж.

    Магуайр нь өнгөрсөн есдүгээр сард “Лестер”-тэй таван жилийн гэрээ байгуулсан байна. Өмнө нь хэвлэлүүд талууд тохиролцож чадвал хамгаалагч өөр клуб рүү явахад бэлэн байна гэж мэдээлсэн. 26 настай хөлбөмбөгчинг авах нь  “MЮ”-гийн дасгалжуулагч Уле-Гуннар Сульшерын гол зорилго болоод байгаа аж.

    Энэ улиралд Магуайр Англи Премьер лигийн 31 тоглолтод оролцож, 3 гоол оруулсан.

    Эх сурвалж: Manchester Evening News

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ