Б.Энх-Амгалан:Баянхангай,Лүн чиглэлийн нэг километр зам үерийн усанд урсаж алга болсон

2019-06-18

Өнгөрөгч амралтын өдрүүдэд нийслэл болон орон нутагт усархаг бороо орсны улмаас үер буусан. Үүнээс  улбаалан орон нутагт зам эвдэрч багагүй хохирол учирсан. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн  сайд Б.Энх-Амгалангаас тодрууллаа.

-Үер буусан орон нутагт нөхцөл байдал ямар байна вэ. Хохирлын хэмжээг тогтоосон уу?

-Одоогоор хохирлын хэмжээг тогтооход хэцүү байна. Мэргэжлийн хүмүүс газар дээр нь ажиллаж байна.Төв аймгийн Баянхангай сум,  Лүн чиглэлд их хэмжээний усархаг бороо орсон. Үүний улмаас зам  эвдэрсэн. Эвдрэхдээ бүр сэтэрч алга болсон. Түр зам тавьсан ч дахиад урссан. Хоёр өдөр замын хөдөлгөөнийг хаалаа. Энэ талаарх мэдээллийг лхагва Засгийн газарт өгнө.  ОБЕГ, Улсын онцгой комисс болон бусад холбогдох байгууллагууд хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.

-Аль чиглэлд хэдэн километр зам урсаж алга болсон бэ?

-Баянхангай,  Лүн чиглэлийн 117, 118 дахь  нэг километр зам  тэр аяараа урсаж алга болсон. Мөн урагшаа Дундговь чиглэлийн 10-аад километр замыг доогуур нь  үер идсэн. Тиймээс автозамын зорчих хэсэгт нөлөөлөөгүй байгаа ч цөмрөх эсрдэлтэй гэж үзсэн учраас  хөдөлгөөнийг  өчигдрийн 18 цаг хүртэл хаасан. Удахгүй хохирлын хэмжээ тогтоогдоно. Хохирлын хэмжээ тогтоогдсоны дараа Улсын нөөцийн сангаас төсөв мөнгийг шийдээд зам засварын ажлыг яаралтай эхлүүлнэ.

-Чанаргүй тавигдсан зам үерийн усанд тэссэнгүй юу эсвэл үнэхээр байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж зам эвдрэв үү? 

Зам тавих стандарт шинэчлэгдсэн. Өмнө нь улсын стандарт 5-6 см байсан бол одоо 7-8 болсон. Click To Tweet Энэ стандартаар зам тавигдсан. Хөдөлгөөний урсгал ихтэй замуудад доор нь цементэн суурь хийж өгч , нэлээн зузаан болгосон. Дарханы чиглэлийн зам засварын ажлыг өчигдөр эхлүүлсэн.  Нээлтийн үеэр мэргэжлийн хүмүүс тайлбарлахдаа 20,20 буюу 40 см-ийн цементэн хучлага, хайрган хучлага гэх мэт стандартаар тавигдана гэх мэдээллийг өгсөн. Энийг нэлээн боломжийн зам болно гэж харж байгаа. Гэхдээ 70,100 см-ийн зузаантай байлаа ч гэсэн доогуураа үер идчих юм бол ямар ч аргагүй л гэсэн үг Click To Tweet

-Шинээр тавигдаж байгаа замуудад үерийн усны далан, хаалт шуудууг хэр хийж байна вэ. Саяын жишээнээс харахад дээрх чиглэлийн замуудын үерийн усны далан шуудуу нэмэр болсонгүй?

-Дарханы замд 29 том хоолой  бий. Мөн  үерийн далангийн 72 суваг шуудуу байна. Яалт ч үгүй  үер буухад шавар шавхай, хайрга чулуу нь тэдгээр далан, суваг шуудууг  таглачихаж байгаа юм. Тухайн газрын онцлогоос шалтгаалан зургийн дагуу үер усны далан, шуудууг тавьдаг. Ер нь энэ зун бороо хур ихтэй байхаар байгаа. Ард иргэд сануулахад цаг гаарын мэдээллийг сайн сонсож байх хэрэгтэй байна. Үер ус ихтэй газар бага насны  хүүхэдтэй зорчихгүй байх хэрэгтэй байна. Зорчлоо гэхэд цагдаа, онцгой байдлын алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байна. Энэ замаар явж болохгүй ээ гэж хориглоод байхад зөрүүдэлж яваад үерийн усанд урсах тохиолдол гарч байна. Тиймээс манай ард иргэд өөрсдөө бас хариуцлагатай баймаар байна. Яараад байна гэсэн ганцхан үгээр  өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд учруулж  болохгүй.

-Яг өнөөдрийн байдлаар нөхцөл байдал ямар байна?

-Ус татарч байгаа. Түр замуудыг тавьсан ч  шавар  шавхай ихтэй байна. Нэг эгнээгээр зорчиж байгаа. Хаасан байсан чиглэлүүдийн тээврийн хөдөлгөөнийг нээсэн. Хоёр талдаа  замын хөдөлгөөнийг хориглосон байсан учраас хөдөлгөөн ихтэй, ачаалалтай байгаа. Дундговийн чиглэлийн замыг өчигдөр 18 цагт нээсэн. Дахиад бороо орвол дээрх чиглэлийн замыг хаахаас өөр аргагүй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ