• Дэлхийн дуудлага худалдааны хамгийн том Sotheby’s компани 3,7 тэрбум ам.доллараар зарагджээ

    Дэлхийн хамгийн том, хамгийн эртний дуудлага худалдааны газруудын нэг болох Sotheby’s-ыг зарсан байна. Францын харилцаа холбооны Altice группын тэргүүн тэрбумтан Патрик Драу худалдан авчээ. Үнэ нь 3.7 тэрбум доллар болсон ажээ.

    Үнэн чанартаа бол дуудлага худалдааны компанийг Америкийн бизнесмэн BidFair USA-д худалдаалсан гэлцэж байна. Дуудлага худалдааны компаний энэхүү наймаа нь Нью-Йоркийн бирж дээр зарагддаг хувьцааны эрэлт хэрэгцээг өсгөсөн байна.Sotheby-ийн хувьцааны үнэ тэр даруй 57 хувиар өссөн байна.

    Ажил гүйлгээ дууссаны дараа Sotheby-ийн хувьцаа эзэмшигчид тус бүрдээ нэгж хувьцаа тутамд 57 ам.доллар авах болно. Энэ нь 2019 оны 6-р сарын 14-ний түвшнээс 61%-аар илүү байгаа аж.

    Энэ хэлэлцээрийг Sotheby-ийн захирлуудын зөвлөл баталсан байна. Гэхдээ дуудлага худалдаа эрхэлдэг зохицуулагч, хувьцаа эзэмшигчидээс зөвшөөрөл авах шаардлагатай хэвээр байгаа аж. Зөвшөөрөл авсан тохиолдолд дуудлага худалдаа явуулах гүйлгээг 2019 оны дөрөвдүгээр улиралд хаах болно. Үүнээс хойш компанийн хувьцааг Нью Йоркийн Хөрөнгийн Бирж дээр зарахгүй.

    2018 оны хавар Amedeo Modigliani зураачийн “Slingby Nude” зураг нь Sotheby’s дээр 157.2 сая доллараар зарагдсан юм. Энэ нь дуудлага худалдааны түүхэнд тэмдэглэгдсэн үнэ байсан аж.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ