• #ЗҮГЧИГ ПОДКАСТ 3: Нийгмийг соён гэгээрүүлэх хүмүүс бол оюуны хүмүүс,философичид, сэхээтнүүд,урлагийнхан

    Соён гэгээрлийн сэдвээр хийгдэх #ЗҮГЧИГ цуврал подкастын эхний дугааруудад Философийн ухааны доктор С. Молор-эрдэнийг урин оролцуулж байгаа билээ. ЗүгЧиг подкастын гурав дахь дугаараар нийгмийг хэн соён гэгээрүүлдэг тухай ярилцлаа.

    -Таны хувьд өөрийгөө соён гэгээрсэн хүн гэж үздэг үү?

    -…Би ганцаараа соён гэгээрсэн байгаад яахын? Соён гэгээрэл чинь нийгмийн юм. Би ганцаараа эрх чөлөөтэй байгаад яахын, нийгэмд гараад тэнд л би эрх чөлөөгөө мэдрэх ёстой..Чи бидний дунд соён гэгээрэл байхаас биш би соён гэгээрлээр яахын, уулын цаана эсгий гэрт ганцаараа соён гэгээрээд ч яахын, тэгш эрх яриад ч яахын, эрх чөлөө ч яриад яахын, боловсролоор ч яахын? Тэр гадаа байгаа хонь,ямаа хөлдөөд үхчихгүй шиг байвал л болоо. Харин Улаанбаатар хот чинь нийгэм,нийгэмд чинь ёс суртахуун, сурган хүмүүжил хэрэгтэй. Энэ ёс суртахуун, сурган хүмүүжлийг чинь 10 жилийн сургууль,боловсролоор дамжуулан заах ёстой Click To Tweet. Манай 10 жилийн сургуулиуд ямар уу? Химийн олимпиад,биологийн олимпиад гээд л. Жинхэнэ ёс суртахуунгүй, бүдүүлэг,хүн чанар байхгүй хүүхдүүд 10 жилийг ч, их дээд сургуулиудыг ч орхиж байна…

    1. Нийгмийг соён гэгээрүүлэх хүмүүс бол оюуны хүмүүс,философичид, сэхээтнүүд.. Click To Tweet

    2.Гадаадад очихоор маш их хүнлэг хүмүүс байж байдаг, нэг нэгэндээ маш их тусласан, дэмжсэн, нэг нэгнийгээ гэсэн тус,дэмэн дээр нийгэм нь босч ирж байна.

    3.Манай нийгэм чинь наадхаа битгий тоо, үх,далд ор,надад ямар хамаатай юм гэж байна. Зөвхөн Монгол оронд л ийм, бусад оронд ийм биш, маш их хамтач.

    4.Социализмын үеийн соёлын үйл ажиллагаа явуулж байсан бүх барилгыг  Солонгос ресторан, эсвэл Хаан банк, Хас банк болгочихсон.

    5.Тэр мундаг гоё драмын жүжгүүд, уран зохиолын номнууд, трагет, эмгэнэлт, хошин жүжгүүд чинь хүнийг соён гэгээрүүлдэг. Click To Tweet

    6.Бид нар инээхийн тулд хошин жүжиг байдаг гэж бодоод байдаг. Үгүй шүү дээ, тэр бүтэхгүй,дуугарч чадахгүй,эрх чөлөөгөө эдэлж чадахгүй байгаа хүмүүсийг шоолж инээж байгаа зүйл.

    7.Өмч хувьчлал бол Монгол улсын сөнөөх, нураах байгууллага байсан. Тэгээд яахав дээ, тэндээс тав,зургаан хэмжээгүй баячууд л төрөх шив дээ. Тэгээд л одоо тэр баячуудын тоглоом л болоод байж байна.

    8.УИХ бол тэр компаниудын төлөөллүүд л байгаа. 76 дотроос нэг нь босч ирээд улс орноо хөгжүүлэе гэвэл нөгөөдүүл нь энэ жоохон солиотой амьтан байна, чи дуугай өөрийнхөө компанийнхаа ашгаа бодоод л энд сууж бай гэж байгаа. Click To Tweet

    9.Улс төрд чинь Монголын нийгмийн элитүүд нь орж ирэх ёстой шүү дээ. Click To Tweet

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ