• “ПСЖ”-ий ерөнхийлөгч Мбаппег клубтээ үлдэнэ гэдэгт итгэлтэй байна

    Парисын “ПСЖ” багийн удирдлага довтлогч Килиан Мбаппег явахгүй гэдэгт итгэлтэй байна.

    “Би Мбаппег дараагийн улиралд үлдэх болно гэдэгт итгэлтэй байна” гэж “ПСЖ”-ийн ерөнхийлөгч Нассер Аль-Хелаифи хэллээ.

    Довтлогч Парисын удирдлагуудтай цалингийн талаархи санал зөрөлдөөнөөс болж “ПСЖ”-ийг орхихыг хүсч байна. Тэр өөрийгөө Неймараас илүү чухал үүрэг гүйцэтгэдэг учраас Бразил залуу шиг цалинтай /жилд 36 сая еврогийн цалин авахыг хүсдэг/ болох ёстой гэж үздэг аж. Өмнө нь хөлбөмбөгчний аав “Реал Мадрид” руу хүүгээ шилжүүлэх талаар ярилцаж байсан гэж мэдэгджээ.

    Өнгөрсөн улиралд хөлбөмбөгчин 43 тоглолтод оролцож, 39 гоол оруулсан байна.

    Эх сурвалж: France Football

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ