Марадона: Тонгагийн үндэсний шигшээ баг хүртэл Аргентинийг хожиж чадна

Аргентины хөлбөмбөгийн домог Диего Марадона үндэсний шигшээ багаа шүүмжиллээ. Учир нь өчигдөр Бразилд болж буй “Копа Америка” тэмцээний эхний тоглолтод Аргентины баг 0-2-оор Колумбад хожигдсон.

“Тонгагийн үндэсний баг хүртэл биднийг хожиж чадна. Бидний тоглож байхдаа бүтээсэн багийн нэр хүнд байхгүй болсон байна … Энэ бүхнээс юу үлдсэн бэ? Үндэсний шигшээ багийн цамц нь л үлдэж” хэмээн Марадона TyC Sports-д ярьжээ.

Тонга нь Номхон далайн Полинезид оршдог улс юм. Энэ нь ижил нэртэй 177 арал дээр байрладаг. Тус улсын хүн ам нь 100 гаруй мянга. FIFA-гийн 6-р сарын жагсаалтаар Тонгагийн баг нийт 211 үндэсний шигшээ багаас 202-р байрт оржээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ