• Говь-Алтай аймгийн Засаг даргаар В.Рэнцэндорж томилогдлоо

    2019-06-17

    Говь-Алтай аймгийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар  Засаг дарга С.Гансэлэмийг огцруулах тухай асуудлуудыг хэлэлцэж, МАН-ын хорооны дарга В.Рэнцэндоржийг Засаг даргад санал болгосон. Уг саналаа Ерөнхий сайдад хүргүүлээд байснийг ийн  батламжилсан байна. Тэрээр өнөөдөр ажлаа хүлээж авсан байна. Тус аймгийн Засаг даргаар 2016 оноос хойш ажилласан С.Гансэлэм “Хааны алба халаатай, Эзний алба ээлтэй” тул Төр, түмнээ хүндэтгэж буйгаа илэрхийлээд тамга, тэмдгийг хүлээлгэн өгч ажлын амжилт хүсчээ. Click To Tweet

    Түүний хувьд тамгын газрынхаа В1 давхар дахь цайны газар байсан  нэг өрөөг тусгайлан караокены зориулалтаар тоноглосон,   орлогчийнхоо гарыг хугартал зодсон, аймгийнхаа төвд чулуу тээрэмдэж, алт угаадаг үйлдвэр байгуулсан, Алтайд нэлээд лиценз олгосон зэрэг хэл аманд багагүй өртөж байсан нэгэн билээ. Өмнө түүнийг хоёр ч удаа аймгийн Засаг даргаас огцруулах тухай асуудал  сөхөгдөж байсан юм.

    Харин шинээр томилогдоод байгаа Засаг дарга В.Рэнцэндорж нь эрх зүйч мэргэжилтэй, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар багагүй хугацаанд ажиллаж ирсэн төрийн ажлын туршлагатай нэгэн ажээ.

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ