Фото:Дарханы замын бүтээн байгуулалтын ажил эхлэв

2019-06-17

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх салбар хариуцсан сайд болон бусад асуудал хариуцсан албан тушаалтнуудын хамтаар зам барилгын гүйцэтгэлийн ажлын эхлэлийг газар дээр нь шалгаж зарим үүрэг даалгаврыг өглөө.

Тэрбээр Улаанбаатар-Дархан,Улаанбаатар-Налайх чиглэлийн замын өргөтгөл, шинэчлэлтэд онцгой анхаарч байгаагаа хэллээ. Хамгийн их ачаалалтай, осол аваар их гардаг, иргэдийн бухимдлыг төрүүлдэг замуудын өргөтгөл, шинэчлэлтийг товлосон хугацаанд нь дуусгахыг Ерөнхий сайд үүрэг болгов.

Замыг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хөдөлгөөнийг 15 хэсэгт хаахаар салбарын сайдын тушаал гарчээ. Click To Tweet
  • Зам хаасан хэсэгт иргэд түр замаар зорчин бусад хэсэгт үндсэн замаар хөдөлгөөнд оролцох юм. Тухайлбал Улаанбаатар хот доторх буюу Баруунтуруун орчмын иргэд Таван шар-Толгойт-Орбит-Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлнэ.Түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384-р км-ийн гармын орчим Баруун туруунд хүрнэ. Click To Tweet
  • Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд уг уулзвараас Эмээлтийн замаар Хүй долоон худаг хурдан морины замаар дайран 361-ийн гарамаас Дархан-Сэлэнгэ чиглэлийн үндсэн замд орж явах юм.
  • Булган, Хөвсгөл, Орхон аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ