Хөрсөнд цианит алдагдсан байж болзошгүй “Баян Айраг Эксплорэйшн”  ХХК үерийн усны далан хаалтаа хийгээгүй байжээ

2019-06-17

Энэ сарын 13-14-нд шилжих шөнө Завхан аймгийн  Дөрвөлжин суманд үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас тус сумын  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян Айраг Эксплорэйшн”  ХХК цианит алдсан байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, борооны ус цианиттай овоолготой нийлж 1693 метр квадрат талбайг хамран урсжээ. Click To Tweet Энэ дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагчид газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

А.Даваадорж:Цианит алдагдсан нь тогтоогдвол ”Баян Айраг Эксплорэйшн компанийн олборлолтын тусгай зөвшөөрлийг  цуцлах санал хүргүүлнэ

Энэ талаар тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Даваадоржоос тодруулахад “Тус компанийн үйл ажиллагааг түр зогсоосон. ТЭЗҮ-д тусгасан үерийн усны далан хаалтаа хийгээгүй гэх мэт зөрчил давхар илэрсэн. Үерийн ус овоолготой нийлж урссан учраас цианит тархсан байж болзошгүй гэж үзэж байгаа. Click To TweetОрон нутагт шинжилгээнд хамруулах боломжгүй учраас нийслэл рүү 2-3 газарт дээж явуулсан.

Хэрэв цианит алдагдсан нь батлагдвал “Баян Айраг Эксплорэйшн” компанийн олборлолт хийх тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Ашигт малтмалын газарт хүргүүлнэ. Өмнө нь ч цианит алдсан гэх мэдээлэл архивт бий. Гэхдээ яагаад тогтоогдоогүйг нь хэлж мэдэхгүй байна” гэлээ. Click To Tweet

“Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн хувьд өмнө нь гурван ч удаа  цианит  их хэмжээгээр алдагдсан  гэх хэргээр үйл ажиллагааг нь түр зогсоож байсан.Их хэмжээгээр цианит алдагдсаны улмаас уурхайн орчимд 1000 орчим болжмор шувуу үхсэн тухай нутгийн иргэд хууль хяналтын байгууллагад хандаж байсан удаатай. Click To Tweet Уг хэрэгт прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж байсан ч цианит алдагдсан нь тогдоогдоогүй учраас тэгсгээд намжсан байдаг.

Харин энэ удаа байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэж цианит алдсан байж болзошгүй гэж байгаа боловч гэнэтийн тохиолдолд хортой бодисоо хадгалж хамгаалах асуудалд хайхрамжгүй хандсан нь илэрч байна. Энэ удаад цианит алдагдсан нь тогтоогдвол тус компанийн  олборлолтын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах ажээ.

Цианит натри ямар аюултай вэ?

Маш хүчтэй химийн хорт бодис. Химийн томъёо нь NaCN. Цианит натри нь ца­гаан, цианит кали нь хар өнгийн нунтаг бодисууд. Аль алийг нь үндсэн ордоос алтыг уусган ялгаж авахад ашиг­лана. Дэлхийн улс ор­нуудын цианит агуулсан бо­дисын нийт үйлдвэрлэлийн хэмжээ 1.4 сая тонн орчим. Үүнээс 180 мянган тонн орч­мыг уул уурхайд ашиглаж байна. Click To Tweet
Цианит  нат­ри нь өөрөө агаарт дэгдэмхий биш бөгөөд устай холилдсон үедээ цианы хүч­лийг үүсгэж, ус, хоол хүнсээр, амьсгалын замаар мөн арь­саар дамжин хүн, мал амьтныг хордуулдаг.

Эх орны дайны үед фашис­тууд хоригдлуудыг үй олноор нь устгахдаа цианы хийг ашиглаж байсан гэдэг. Гэхдээ зөвхөн германууд ч биш орос ах нар, америкууд ч хүйтэн дайны үед энэ бо­дисыг хэрэг­лэдэг байж. Мөн өнгөрсөн зууны 80-аад онд Иран-Ира­кийн дайны үед хүн амыг үй олноор устгах зориу­лалтаар цианыг хэрэглэж байсан ба хамгийн сүүлд 2001 онд алан хядагчид Нью-Йоркийн мет­ронд цианы хий цацах гэж байгаад баригдсан.

Ер нь өнөөдрийг хүртэл циа­нитийн осол дэлхийд 350 гаруй удаа гарч 10.000 гаруй хүн нэр­вэгдсэн гэдэг судалгаа бий. Click To Tweet

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ