Увс аймгийн Засаг дарга аргал агнах зөвшөөрлийг хууль зөрчин олгож байна гэв

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан аргал агнах зөвшөөрлийг хууль зөрчин олгосон талаар өнөөдөр “Гулзатын санаачилга” ТББ-аас мэдээлэл хийлээ.

Энэ талаар тус ТББ-ын гишүүн Б. Даваасамбуу “Увс аймгийн удирдлагууд сүүлийн гурван жилд биотехникийн ажилд зарцуулах хөрөнгө гаргаж өгөөгүй. Үүний улмаас аргал, угалзад өгөх хужир, давс авах боломжгүй болж, жилд 60-80 аргал угалз хорогдож байна. Түүнчлэн бид ангийн менежмент хийдэг байхдаа жилд хамгийн ихдээ дөрвөн аргал агнах зөвшөөрөл олгодог байсан бол одоо гадаадын анчдад нэг жилд арав гаруй аргал агнах зөвшөөрөл олгодог болоод байна” гэв.

Анх тус ТББ-ыг байгуулахад тус аймагт 200 гаруй тоо толгой аргал байсан бөгөөд ангийн зөв менежмент хэрэгжүүлнээс 2000 тоо толгойд хүргэсэн байна. Гэвч Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Гулзатын санаачилга” ТББ-ын ажлыг булааж, “Нөхөрлөлийн холбоо” нэртэй ТББ-д шилжүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ