
Мэргэжлийн хяналтын газраас үер буусны дараа болзошгүй эрсдэл, хордлого халдвараас урьдчидлан сэргийлэх зөвлөмжийг гаргажээ. Дараах зөвлөмжийг хэрэгжүүлснээр элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх юм.
ҮЕР БУУСНЫ ДАРАА:
- Үерийн усанд норсон хүнсний бүтээдэгдэхүүнийг хэрэглэхгүй байх, шууд хаяж устгах Click To Tweet
- Ундны усыг баталгаатай эх үүсвэрээс авч буцалгаж хэрэглэх
- Ус хадгалдаг, зөөвөрлөдөг, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг угааж, цэвэрлэн халдваргүйтгэл хийх
- Угааж цэвэрлэсэн тагтай зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах Click To Tweet
- Булаг, шанд, гол горхи хашаандаа гаргасан худгийн усыг хэрэглэхгүй байх
- Гудамж, талбай, гуу жалганд хурсан хог хаягдал, шавар шавхайг, түргэн хугацаанд цэвэрлэж, халдваргүйтгэл ххйилгүүлж, зайлуулах,
- Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө бие зассаны дараа гараа тогтмол савандаж угаах Click To Tweet
- Гэр орон байрандаа гадуур өмсдөг гутлаа сольдог байх
- Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх Click To Tweet
- Эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмжийг авах
- Халуурах толгой өвдөх, хоолонд дургүй болох, бөөлжих, суулгах, булчин татах, ил шарх шалбарай үрэвсэх, зэрэг шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт хандах Click To Tweet
- Хэрвээ үерийн аюулд өртсөн бол бохирдсон хөрс, бие засах газар, бохи усны цооногт мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч халдваргүйтгэл хийх зэргийг зөвлөж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.