• Тавин наснаасаа хойш орой бүр виски уудаг байсан 112 настай Англи эмэгтэй нас баржээ

    Их Британий хамгийн өндөр настай 112 настай Грейс Жонс нас баржээ. Тэрбээр 62 жилийн турш орой бүр виски уудаг байжээ.

    Түүний охин Дейрдре Маккарти The Guardian-д хэлэхдээ ээж нь өөрийгөө “түүхийн нэг хэсгийн боодолтой бэлэг” гэж дууддаг байжээ.

    “Тэр үнэхээр гайхалтай, хошин шогийн мэдрэмжтэй байсан” гэж охин нь хэлжээ.

    Жонс олон оронд олон жилийн турш түүний урт наслаж буй “нууцын тухай” шагшиж 112 насны төрсөн өдрөөр нь олон нийтэд мэдэгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний тухай бичжээ.

    Нэгэн ярилцлагадаа тэрбээр  Британийн хамгийн өндөр настай эмэгтэй 50 наснаасаа шөнө бүр виски уудаг байснаа хүлээн зөвшөөрсөн байна.

    1906 оны 9-р сарын 16-нд мэндэлсэн Грэйс Жонс нь 2018 оны намар нас барсан Их Британийн  хамгийн урт настангуудын нэг  Олив Боэрийн дараа Британийн хамгийн өндөр настай хүн болоод байжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ