• Энэтхэгийн тариаланчид усалгаандаа нарны эрчим хүчийг ашиглана

    Хэдэн зуун сая Энэтхэгчүүд амжиргаагаа газар тариалангаар залгуулдаг . Гэвч сүүлийн жилүүдэд тохиолдсон ган гачгийн улмаас тарьсан ногоо, үр тариагаа услах усны нөөцгүй болоод байна.

    Зун нь маш халуун байдаг учраас тухайн бүс нутагт орсон борооны ус тэр дороо ууршин алга болдог. Ийм учраас газар тариалан эрхлэгчид гүний усыг усалгаанд ашиглах зорилгоор өртөг өндөр, байгаль орчныг бохирдуулагч дизель түлшээр ажилладаг насос ашиглах болжээ.

    Харин 2016 онд үүсгэн байгуулагдсан Энэтхэгийн Khethworks компани нь тариаланчдад борооны улирлыг хүлээлгүй, дизель түлш хэрэглэхгүйгээр усалгаагаа хийх боломжийг бий болгосон, нарны эрчим хүчээр ажилладаг усалгааны системийг зохион бүтээжээ.

    Энэтхэгийн борооны улирал ердөө дөрвөн сар үргэлжилдэг. Үлдсэн жилийн турш тариаланчид ургацаа услах өөр аргыг хайж, эцэст нь нэг улирлын 150 ам.долларын өртөгтэй дизелиэр ажилладаг насосыг хэрэглэдэг.

    Энэтхэг хүний жилийн дундаж цалин 2000 ам.доллар, харин тариаланчдын хувьд үүнээс ч бага цалинтай. Тэгэхээр зуны улирлуудад гүний усны насосны түлшинд 150 ам.долларыг зарцуулах нь тариаланчдын хувьд боломжгүй зүйл.

    Жилийн 365 өдрийн 300-д нь нартай байдаг улсын Ерөнхий сайдын хувьд  Нарендра Моди сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа.

    Энэтхэг улсын нарны эрчим хүчний хэрэглээ өмнө нь дөрвөн гига ватт байсан бол 2015 онд 30 гига ватт болтлоо нэмэгджээ Click To Tweet.Харин 2022 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 100 гига ваттад нарны эрчим хүчийг ашиглахаар зорьж байгаа юм. Click To Tweet

    Khethworks компанийн нарны эрчим хүчээр ажиллах насосны хувьд нэг удаагийн суурилуулалт нь 540 ам.долларын үнэтэй. Нэг суурилуулчихсан байхад цэвэр нарны эрчим хүчээр ажиллах учир өндөр үнэтэй дизелийг худалдан авах шаардлагагүй гэсэн үг.

    Khethworks компанийн Гүйцэтгэх захирал Кэти Тэйлор:

    Бид нар жирийн тариаланчид илүү ихийг тариалж, илүү их ургац авч, илүү ихийг олж, өөрсдийн гэр бүлдээ болон эргүүлээд нийгэмд илүү ихийг өгөөсэй гэсэн гол зорилготой.

     

    Эх сурвалж: Cnn

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ