О.Батнасан:Жуулчдад хонины махаар хийсэн хорхогоо нэг сая төгрөгөөр зарах боломж байна

2019-06-17

УИХ-ын гишүүн О.Батнасантай ярилцлаа.

-Жуулчдыг хүлээж авдаг оргил үе эхэлчихсэн. Манай улс жилд хүлээж авдаг жуулчдынхаа тоог ахиулахад юуг анхаарах ёстой вэ?

-Орон нутгийг чиглэсэн зам, дэд бүтэц нэлээн сайн тавигдсан. Эдийн засгийг хөгжүүлэхэд, ард түмний амьдралыг сайжруулахад Ардын намын Засгийн газар, Ардчилсан намын Засгийн газар гэж байх ёсгүй гэж би боддог. Click To Tweet

Ард түмний Засгийн газар л ажиллах ёстой. Эдийн засгийг солонгоруулах нэг арга зам нь яалт ч үгүй  аялал жуулчлал байгаа юм. Монгол Улсад ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Өнгөрсөн жил 530 орчим мянган жуулчин хүлээж авсан. 2020 онд эхний ээлжинд нэг сая жуулчин хүлээж авах хэрэгтэй.

Дэлхийн долоон тэрбум хүний гурван тэрбум нь жуулчлах сонирхолтой ямар нэгэн байдлаар  хөдөлгөөнд орсон байна. Монгол Улс руу та аялах уу гэсэн тандалт хийхэд 100 сая гаруй хүн  сонирхолтой гэж байна. Энэ  сайхан боломжийг ашиглахын тулд бид жилийн дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрөөс мөнгө гарахгүй. Хамгийн гол нь жуулчдыг эх орондоо авч ирэх хэрэгтэй.

Тэдний үлдээж байгаа өгөөж нь их юм. Монгол Улсын зочид буудалд байрлана, унаа тэрэг тэдэнд үйлчлэнэ, ажиллах хүч ажлын байр нэмэгдэнэ гэх мэт эерэг үр дагавартай. Доод тал нь нэг хүнээс 200-300 ам. доллар аваад үлдэнэ. Эдийн засаг ингэж идэвхжээд ирэх юм бол манай хувийн хэвшил аялал жуулчлалын компаниудын үйлчилгээ сайжирна.

Турк Улсын 70 мянган жуулчин Монголд ирэх сонирхолтой. Гэтэл нэг саад байдаг нь агаарын тээвэр буюу онгоцны нислэг хүрэлцдэггүй. Click To Tweet Ийм асуудалд дээр Монгол Улсын Засгийн газар ажиллах хэрэгтэй байна. Уул уурхай гэж бид 30 жил ярьлаа.

Уул уурхай нь ч яваг, аялал жуулчлалаа ч хөгжүүлье Click To Tweet.

Хэрвээ Монгол Улс сая жуулчин хүлээж авдаг болбол гадаад руу хониныхоо махыг экспортлох ямар ч шаардлагагүй. Нэг хонины махаар жуулчдад хорхог хийгээд өгөхөд сая төгрөгөөр зарах боломжтой. Үзэх харах зүйлийн хувьд ойлгомжтой шүү дээ.  Манай улс байгалийн өвөрмөц тогтоцтой.Ялангуяа ёс заншилтай холбоотой зүйлсийг ч үзүүлэх боломжтой.  Тухайлбал, малчин хүний хөдөлмөр, зан үйлийг  жуулчид үзэх сонирхолтой сэдэв мөн. Бид нийслэлээс гараад 15 км давхихад л малчин айлд очино. Тиймээс бид эхний ээлжинд нийслэл дараа нь аймгуудаа аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэх боломжтой. Төр зөв бодлого л гаргах хэрэгтэй.

Би төрөөс мөнгө авья гэж яриагүй. Тэгэхээр төрийн бодлого зөв гарах юм бол аялал жуулчлал хөгжих боломжтой. Аялал жуулчлалын асуудлаар  УИХ дээр лобби бүлэг байгуулья, Засгийн газартайгаа хамтарч ажиллая гэж бодож байгаа.

Аялал жуулчлалыг тухайн орон нутгийн онцлогт нь тулгуурлаад бүсчилж хөгжүүлэх талаар ярьж байгаа?

-Янз бүрийн л арга байгаа. Жишээ нь, хилийн аялал жуулчлалыг хөгжүүлэх гэх мэт. Гэхдээ өглөө 10 цагт орж ирээд, орой 6 цагт гарах хүнээс юу үлдэх вэ гэдгийг сайн бодох л хэрэгтэй. Click To Tweet

Би нэг жишээ ярья. Санамсаргүйгээр онгоцонд таарсан юм. Англиас ирж байгаа  68-80 орчим насны 14 жуулчин байсан. Тэд нар зөвхөн шувуу сонирхогчид. Ховд аймагт очоод Хойлогны исэргээ дууг сонсоод буцах сонирхолтой.

Юу гэх гээд байна вэ гэхээр сонирхлынх нь дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж манай улсад байна. Click To TweetБид эхний ээлжинд зүтгээд ажиллах хэрэгтэй. Аяндаа аялал жуулчлалаас орж ирсэн орлогоос аж ахуйн нэгжүүдийн өнгө төрх дороо засагдана. Манайд аялал жуулчлал хөгжихгүй нь ээ гэсэн хар буруу юм бодож суухын оронд манай улсыг сонирхоод байгаа жуулчдыг эхний ээлжинд татах хэрэгтэй.

-Хамгийн эхэд юуг шийдвэрлэх ёстой гэж бодож байна вэ?

-Шийдвэрлэх ёстой хамгийн эхний асуудал онгоцны асуудал байгаа юм.Гадаадын том, том онгоцыг агаарын тээвэрт нисгэх хэрэгтэй. Аль юмнаас бид айх юм бэ. Click To TweetМөнгө олж болох салбаруудыг хөгжүүлэхэд төр зөв бодлого л гаргаад өгчих хэрэгтэй. Түүнээс биш бүх зүйлийг манай хувийн хэвшлийнхэн төрөөс нэхдэгггүй. Хувийн хэвшлийнхэн өөрсдөө бодлоготой, ажиллаад сурчихсан.

Монголчуудыг ажилсаг бус хүмүүс гэж би боддоггүй. Монголчууд хамгийн их ажилтай, ажилсаг хүмүүс. Хамгийн гол нь боломжийг харж, барьж авдаг байх хэрэгтэй. Боломжийг харсан  байхад Монгол Улс аяндаа хөгжинө. Одоо ч хөгжиж байгаа. Хөгжөөгүй гэж хэн ч хэлэхгүй. 1990 онд эдийн засгийн хавчигдмал  тогтолцооноос зах зээлийн нийгэмд шилжсэн. Төлөвлөгөөт эдийн засгаас чөдөөт эдийн засаг руу шилжсэн. Хоёр нийгмийг үзсэн хүний хувьд үүнийг би баталгаатай хэлнэ. Click To Tweet

-Манай улсын хөгжлийн бодлого төлөвлөлт ямар байна вэ. Зах зээлийн нийгэмд шилжихдээ олон сайн зүйлээсээ ухарсан гэлцэх юм?

-Төлөвлөгөөт эдийн засагтай нийгэмд сайн зүйлс гэхээсээ илүү саар зүйлс байсан. Click To Tweet Ялангуяа, хувийн хэвшлийнхэнд иргэн хүний хөдөлмөр эрхлэлтэй холбоотой саар зүйлс байсан. Цэвэрлэгч тэдэн төгрөгний цалинтай, дарга  хүн тийм хэмжээний цалин авна гээд ялгамжтай цалингийн хэмжээтэй байсан. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр хүн болгон хөдөлмөр эрхтэй. Энэ бол том үнэлэмж, боломж юм Click To Tweet.

Улс орны эдийн засгийг сэргээхэд төрийн бодлого үнэхээр хэрэгтэй. Нэг Засгийн газар гарч ирээд нэг бодлого ярьдаг, нөгөө Засгийн газар гарч ирээд өөр бодлого ярьж, өмнөхөө үгүйсгэдэг байж болохгүй л дээ. Би сая хэлсэн. Монголд Улс гэдэг нэг өрх айлыг хөгжүүлэхэд танай, манай гэсэн ойлголт байх ёсгүй . Click To Tweet

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ