• Прокурор, ажилтнуудад сахилгын хариуцлага тооцжээ

    2019-06-17

    Улсын ерөнхий прокурорын тушаалаар ёс зүйн дүрмээ зөрчсөн зарим прокурор, ажилтнуудыг ажлаас нь халж, Click To Tweet мэргэжлийн болон ёс зүйн зөвлөлд шилжүүлэх зэрэг холбогдох арга хэмжээг авчээ.

    Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан нь мөрдөн шалгах ажиллагааны төлөвлөлт, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллах үүрэгтэй байдаг.

    Энэхүү үүргээ нэг мөр хэрэгжүүлж ажиллахыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий байгууллагуудад анхааруулж, Нийслэлийн прокурорын газраас албан бичиг хүргүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан. Дээрх чиглэлээр прокурорын байгууллага зохих шалгалтыг хийсэн байна.

    Цаашид хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлж, ажлын алдаа, ёс зүйн зөрчил гаргахгүй байхыг нийт прокурор, ажилтнуудад Улсын ерөнхий прокурор үүрэг болгожээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ