• Энэтхэг улс Америкийн 28 төрлийн бараанаас татвар нэмж авна

    6-р сарын 16-наас эхэлж, Америкаас Энэтхэгт экспортолж буй 28 төрлийн бараанаас татвар нэмж авч эхэлсэн тухай Энэтхэгийн засгийн газар мэдэгджээ.

    Энэтхэгийн Сангийн яам албан мэдэгдэл гаргаж, гүйлсний үр, буурцгийн төрөл, хушга зэрэг Америкийн 28 төрлийн бараанаас гаалийн татвар нэмж авна гэжээ. Энэ жагсаалтад 29 төрлийн бараа байсан бол нийтэлсэн албан мэдэгдэлд сам хорхойн төрлийг хассан байна.

    Энэтхэгийн ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүнээс татвар нэмж авах Америкийн шийдвэрийн хариу болгож, Энэтхэг 2018 оны 6-р сард гаалийн татвар нэмж авах энэхүү жагсаалтыг гаргасан юм. Дараа нь Энэтхэг тус шийдвэрээ хэрэгжүүлэхийг олонтоо хойшлуулж, Америктай холбогдох хэлэлцээ хийхийг хүссэн байна.

    Энэ оны 6-р сарын 5-нд “Энэтхэг Америкт шударга зүй ёсны дагуу зах зээлд нэгдэн орох нөхцөл хангаагүй” хэмээн Америкийн засгийн газар Энэтхэгт хэрэгжүүлж байсан хөнгөлөлттэй арга хэмжээг цуцалснаар хоёр орны худалдааны харилцаа улам хурцдаад байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ