• Монгол тарвага сэргээн нутагшуулах ажил амжилттай хэрэгжлээ

    Их газрын чулууны ууланд Хустайн байгалийн цогцолборт газраас Монгол тарвага сэргээн нутагшуулах ажил амжилттай хэрэгжлээ. 

    Их газрын чулууны уул орчимд 2000 оны дунд хүртэл Дундговь аймгийн хэмжээнд тарвага элбэгтэй газрын тоонд ордог байсан. Улмаар хүний буруутай үйл ажиллагаанаас болж 2010 оноос хойш тус газарт тарвага үзэгдэх нь багасаж ер нь бараг устаад байсан. 2017 оноос хойш ганц нэг үзэгдэх болж 2018 онд Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Тарваганы тооллого явуулж тодорхой тооны тарвага нутагшиж байгаа нь тус төслийг эхлүүлэх урам зориг өгсөн юм.

    Тарвага нутагшуулснаар биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал хангагдах юм. /Тарвага нутагшуулсан газартаа харуул хамгаалалтыг сайжруулж байгаль хамгаалагч 2, идэвхтэн байгаль хамгаалагч 3 хүнийг цалинжуулан ажиллуулж, хөдөлгөөн мэдрэгч камеруудыг байршуулснаар хууль бус агналт гарах нөхцөл гарахгүй/ Тарвагыг хууль бусаар агнахад эр тарваганы 170000 төгрөг, эм тарвага 210000 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нугалж дээр нь Зөрчлийн тухай хуулиар 500000-3000000 төгрөгийн торгууль төлнө.

    Бидний төслийн ажлыг дэмжин ажилласан БОАЖСайд Н.Цэрэнбат, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, Байгаль орчин, уур амьсгалын сан, Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, ШУА-ийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Сайнцагаан сумын иргэн Бат-Эрдэнэ ах, М.Зулбаяр захиралтай Аварлын эрэлд ХХК-ны хамт олонд гүн талархал илэрхийлье. Монгол тарвага маань түм бумаар өсөн үржих болтугай.

    Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ