•  Су.Батболдын захирамжаар Нийслэлийн Захирагчийн ажлын алба шар хайс оруулж ирэх ажлыг зохион байгуулжээ

    Нийслэлийн замуудын голд суурилуулсан  шар хайс, хашлага нэг шөнийн хүчтэй бороонд унаж, хагарсан нь “төсвийн мөнгө уйлдаггүй гэж үнэн юм” гэх шүүмжлэлийг нийслэлчүүдээс авч, ийм хэврэг хайсыг тийм өндөр үнээр авчирсан буруутнуудын эрэлд гараад байна. ТэгвэлНийслэлийн захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдал удирдлагын хэлтсиин мэргэжилтэн Г.Билгүүний ярьснаар нэг метрийг нь 158 мянгаар, 4820 метрийг нийт 766 сая төгрөгөөр БНХАУ-аас импортолж авчирчээ. Харин суурилуулахад 38,5 сая төгрөг…

    Нийслэлийн өмнөх Засаг дарга Су.Батболдын захирамж

    Осол,гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийм хайс,хашлага хэрэгтэй гэдгийг Тээврийн цагдаагийн газраас нийслэлд санал болгож,  нийслэлийн өмнөх Засаг дарга С.Батболын “Эрх шилжүүлэх тухай”  2018 оны А1041  захирамж гарч, уг ажлыг гүйцэтгэхийг Нийслэлийн Захирагчийн ажлын албанд шилжүүлжээ.

    Нийслэлийн захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Г.Билгүүний ярьснаар   ямартай ч  Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу нээлттэй тендэр зарлажээ.   Гэхдээ тендерт нэг л компани оролцсон ба шалгарсан нь “Даян байгаль” нэртэй компани гэнэ. www.burtgel.mn цахим бүртгэл болон Шилэн дансны мэдээллээс харвал уг компани нь Өмнөговь аймгийн харьяат барилгын компани ажээ.

    Тус компани шар хайсыг оруулж ирээд Нийслэлийн Захирагчийн ажлын албанд хүлээлгэн өгсөн бөгөөд  “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар  нэг  метрийг нь 8000 төгрөгөөр буюу нийт 38.5 саяар зам дээр бэхлэх ажлыг хийсэн байна.

    Харамсалтай нь суурилуулсан шар хайс нэг шөнийн хүчтэй салхины ая даалгүй хагарч унасан юм.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ