• Дата мэдээлэл:Хагас жилд 29 мянган тонн чихэр агуулсан бүтээгдэхүүн импортолж,6-11 насныхан голдуу хэрэглэж байна

    2019-06-17

    Дээрх мэдээлэл бол 2019 оны эхний 5 сард гаалиар орж ирсэн чихэр агуулсан хүнсний бүтээгдэхүүний импортын мэдээлэл.

    Харин  дараахь дата мэдээллүүд бол  2017 оны “Монгол Улсын  хүн амын тэжээлийн байдал” Үндэсний V судалгааны тайлангийн мэдээлэл.

    2017 онд хүүхдүүдийн дунд явуулсан судалгаагаар тэдний 80.9 хувь нь долоо хоногт хамгийн
    багадаа нэг удаа, 20.3 хувь нь долоо хоногт хэд хэдэн удаа, 4.1 хувь нь өдөрт 1 ба түүнээс олон удаа чихэрлэг
    ундаа уужээ.

    Чихэрлэг ундааны хэрэглээ хотын хүүхдийн дунд 82.6 хувь,хөдөөгийн
    хүүхдүүдийн дунд 76.3 хувьтай байна.

    6-11 насны хүүхдүүдийн дунд чихэр агуулсан хүнсний хэрэглээ хамгийн өндөр буюу тэдниий 97.8 хувь нь долоо  хоног тутам  чихэрлэг хүнс хэрэглэсэн байна. Нийт хүүхдийн 45.9 хувь нь чихэрлэг хүнсийг долоо хоногт хэд хэдэн удаа, 6.1 хувь нь өдөрт 1 ба түүнээс олон удаа хэрэглэжээ.

    Чихрийн хэрэглээ нь хүүхдэд удаан болон богино хугацааны сөрөг  нөлөөллүүдийг үзүүлдэг. Богино хугацаагаар чихэртэй хүнс ихээр хэрэглэхэд сэтгэл санаа тогтворгүйтэх, дархлаа сулрах шинж тэмдэг илэрдэг. Click To TweetХарин урт хугацаандаа илрэх сөрөг нөлөө нь насанд хүрээд чихрийн шижингээр өвчлөх, таргалах үндэс суурь нь болдог. Click To Tweet

    Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар, МУ-ын “Хүн амын тэжээлийн байдал” Үндэсний V судалгааны тайлан

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ