• Шар хайс ганцхан шөнийн хүчтэй салхины ая даалгүй нурж, бутарч уналаа

    2019-06-15

    Суурилуулсанаасаа эхлээд л олон нийтийн хэл амны бай болсон автозамын тусгаарлах шар хайс урьд шөнийн хүчтэй салхины аяыг даалгүй нурж, зарим газарт бүр бутарч унажээ. Нийтдээ 760 сая  гаруй төгрөгөөр урд хөршөөс импортолсон энэ тусгаарлах хайснаас 6000 метр-ийг суурилуулсан гэх. 

    Үүнийг цахим орчинд хүчтэй шүүмжилсэн. Зарим хүн уг хайсыг хэтэрхий үнэтэй гэж байсан бол өчигдөр Монголын зохион бүтээгчдийн холбооноос ийм хэмжээний урттай хайсыг үндэсний үйлдвэрлэгчид 200 сая төгрөгт багтаан нийлүүлэх боломжтой байсан гэсэн санааг илэрхийлж хэвлэлийн хурал хийсэн юм.

    Өмнөх төмөр цагаан хайс нь шаардлага хангаад л байсныг өгүүлэх ёстой.

    Шар хайсыг Нийслэлийн төв зам болон Энхтайваны гүүрний дагуух зам гээд нийтдээ 6000 м урт замд байршуулаад хэдхэн хонож байна. Ер нь хотын үе үеийн удирдлагууд иймэрхүү зүйлсээр мөнгө угаасаар ирсэн. Тухайлахад, Э.Бат-Үүлийн үед замыг тусгаарлах эрээн өнгөтэй шон суулгасан нь бас л хэл ам дагуулж байсан. Мөн замын бордюр, хайс хашааны шахааг тоочиж баршгүй. Уг асуудалд хариуцлага тооцож, улсын хохиролгүй болгох цаг болжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ