• Шави, Раул, Валдез, Х.Алонсо нар дасгалжуулагчийн лицензээ авлаа

    2019-06-15

    Нэртэй хөлбөмбөгчид байсан Шави, Виктор Вальдес, Раул, Хаби Алонсо нар UEFA-гаас  дасгалжуулагчийн лицензээ авсан тухай Sport.es мэдээллээ.

    Эх сурвалжийн мэдээлснээр дасгалжуулагчийн тусгай зөвшөөрлийг Хоан Капевила, Жулио Баптиста, Эстебан Камбьяссо, Альберт Риера нар мөн хүлээн авсан байна.

    Шави өмнө нь Катарын Аль-Садд клубын ерөнхий дасгалжуулагчаар томилогдоод байсан юм. Испани эр тус клубыг 2020 оныг хүртэл дасгалжуулах гэрээ байгуулсан байна. Үүний зэрэгцээ хуучин хөлбөмбөгчин ирээдүйд “Барселона”-д дасгалжуулагчаар ажиллах хүсэлтэй байгаагаа хэлжээ.

    Өмнө нь “Реал Мадрид”, “Ливерпуль”, “Бавари”-д тоглож байсан Хаби Алонсо одоо “Реал Сосьедад” багийн 2-р багийг дасгалжуулах ба харин Раул “Реал Мадрид”-ын нөөц багтай хамтран ажиллаж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ