• Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд,залуус мэдээллийн технологиор өрсөлдөж,ялагчид “Global IT Challenge”-д оролцохоор боллоо

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын дунд болдог Мэдээллийн технологийн сорил-III улсын уралдаан өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд боллоо. 2017 оноос хойш гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уралдаанд энэ жил 21 аймаг, 9 дүүргийн 12-23 насны нийт 42 хүүхэд,залуучууд өрсөлдөж байна. Click To Tweet Энэ жилийн улсын уралдааны хувьд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Сэргээн,засах сургалт, үйлдвэрийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвүүд хамтран зохион байгуулж байгаа юм.

    Оролцогчдын бэрхшээлийн төрлийг харгалзан тулгуур эрхтэний, сонсгол, хараа, оюуны бэрхшээлтэй гэсэн 4 бүлэгт хуваан авч үздэг. Бүлэг бүрээс алтан медалийн эзэн болсон оролцогч Ази-Номхон далайн бүсийн “Global IT Challenge”-д эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн болдог Click To Tweet. Энэ жил төрөл бүрт алтан медалийн эзэд болох 116-р тусгай сургуулийн сурагч У.Чанцалдулам, Төв аймгийн Заамар сумын 1-р сургуулийн сурагч Ж.Мишээл,  СЗСҮТ-ийн МБУЧОС-ийн сурагч Э.Мягмарсүрэн, СЗСҮТ-ийн МБУЧОС-ийн сурагч Э.Уугантөр нарын хувьд БНСУ-д зохион байгуулагдах “Global IT Challenge”-д улсаа төлөөлөн оролцох хүндтэй үүргийг хүлээлээ.

    2017 онд Вьетнам улсад зохион байгуулагдсан “Global IT Challenge” уралдаанд дагнасан төрлөөр алт, хүрэл авч , мөн багаараа тусгай байруудыг эзэлж байсан бол 2018 оны Энэтхэгт болсон тэмцээнээр бие даасан төрлүүдэд алт, мөнгө, хүрэл медалийн амжилтуудыг тус тус үзүүлжээ.

    Үндэсний хэмжээний уралдаан ХБХХГын дарга Ц.Ганчимэг хүрэлцэн ирсэн оролцогч нар болон тэдний эцэг эхэд халуун мэндчилгээ дэвшүүлснээр эхэлсэн юм.

    Жил болгон уламжлал болсон уралдааныг хүүхэд, залуучууд маань хүлээх болж, түүнийг нь ч эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчид дэмжин оролцох болжээ.

    Эцэг, эхчүүд хүүхдээ чадавхжуулах,хөгжүүлэх, бие даан амьдран суралцуулахад багш, сурган хүмүүжүүлэгчтэй хамтын ажиллагааг маш сайн тогтоож байна.

    Энэ жилийн онцлог нь гэвэл улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хүссэн үедээ ирж эмчлүүлэх, сэргээн засах үйлчилгээ авах нь нээлттэй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв дээрээ бид уламжлал болсон уралдаанаа зохион байгуулж байгаа юм.

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв нь зургадугаар сарын нэгэнд нээлтээ хийж үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, үйлчлүүлэгч болон гэр бүлийнхэнд нь тав тухтай, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг хүргэхийг зорилгоо болгон ажилаж байна. Тэгвэл уралдааныг зорин 21 аймгаас ирсэн оролцогч нийт хүүхдүүд болон тэдний асран хамгаалагч 32 эцэг, эхчүүд 7-14 хоногийн хугацаанд тус төв дээр байршин, сэргээн засах үйлчилгээг авч байгаа юм байна. Click To Tweet

    Дашрамд хэлэхэд улсын хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхдэд тус төв нь эмчилгээ, үйлчилгээг үнэ төлбөргүй хийж үйлчлэх юм. Click To Tweet

    Аймаг бүрийн шигшигдсэн оролцогчид анхан шатны компьютерь,дунд шатны англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай

    “Global IT Challenge” нь өөрөө дэлхий даяарх хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын мэдээлэл, технологийн чадварыг сорьдог тэмцээн учраас уралдаанд оролцогчид хамгийн наад зах нь анхан шатны компьютерь,дунд шатны англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай.Аймаг, дүүрэг тус бүрээсээ шигшигдсэн мөн энэ хоёр шаардлагыг хангасан тохиолдолд улсын уралдаанд оролцох болзлыг хангах юм. Click To Tweet

    Олон улсад И-Түүл,И-Чаленж,И-Мэп,И-Дизайн гэсэн дөрвөн төрөлд оролцогчид ур чадвараа сорьдог бол Монголд И-түүл, тэр дотроо excel,powerpoint програм-аар залуучуудыг сорьдог. Click To TweetХарааны бэрхшээлтэй хүүхдүүд excel програм дээр, харин бусад оролцогчдод powerpoint програм дээр өгөгдсөн даалгаврыг хийж гүйцэтгэдэг.

    2018 оны И-Түүл төрлийн хүрэл медалийн эзэн Э.Мягмарсүрэн:Миний хувьд өнгөрсөн жилийнхээсээ сайжирсан

    Э.Мягмарсүрэн ирэх жилийн өвөл Сэргээн засах сургалт үйлчилгээний төвийн хэвлэлийн эх бэлтгэлийн ангийг төгсөх бөгөөд дадлагаа Титэм дизайн компанид хийжээ. Түүний цаашдын төлөвлөгөөг нь асуухадМөнхийн үсэг групээс надад ажлын санал ирсэн. Төгсөөд тэндээ ажиллаж байгаад, чадавхижаад, бололцоотой болохоороо хувийн компани байгууллаж ажиллана гэсэн бодолтойгэж хэлсэн юм.

    Миний хувьд тулгуур эрхтэний бэрхшээлтэй учраас байнга зогсож чадахгүй болохоор энэ мэргэжлийг сонгосон. Компьюер дизайн нь өөрөө өнгөний зохицолдолгооноос авахуулаад маш их мэдрэмж шаарддаг мэргэжил. Дээрээс нь миний хийсэн бүтээлийг хэдэн насны хүн үзэх вэ гэдгийг бодолцох ёстой. Настай хүмүүст зориулсан бол ихэвчлэн хар бараан, залууст тод өнгийг сонгох зэргийг давхар бодож байх хэрэгтэй.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ