• “Реал 303 сая еврогоор шинэ тоглогчдыг худалдан авч рекорд тогтоолоо

    2019-06-14

    Өнгөрсөн улиралд уналтад орж цомууд алсарч буй Мадридын Реал энэ зун солилцоо наймааны улиралд ихээхэн хөрөнгө хаяж дэлхийд шинээр тодорч буй залуу хөлбөмбөгчидтэй гэрээ байгуулан элсүүлж байна.

    Мадридын “Реал” францын “Лион”-ын хамгаалагч Ферлан Мендитай гэрээ байгуулснаар нэг удаагийн солилцооны цонхонд хувийн шинэ рекордыг тогтоожээ.

    Энэ зун тус багийн шилжүүлгийн зардлын хэмжээ 303 сая евро болжээ. Transfermarkt хэлэхдээ Мендийг багтаа шилжүүлэхэд 48 сая евро зарцуулсан байна.

    Өмнө нь Эден Азар (Челси, 100 сая евро), Лука Йович (Айнтрахт, 60 сая), Родриго (Сантос, 45 сая), Эдэр Милита (Порто, 50 сая) тус тус аваад буй.

    Реал Мадрид өмнө нь 2009 оны зун хамгийн их зардал гаргаж байсан юм.

    Тэр үед Криштиану Роналду (94 сая евро), Кака (60), Карим Бензема (35), Саби Алонсо (34.5), Раул Алвбиол (15), Алвaрo Негредо (5), Альваро Арбелоа(4) болон Эстебан Гранеро (4)-г тус тус авч байлаа.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ