• Азийн хуулийн сургуулийн захирлуудын VI форум болж байна

    Азийн хуулийн сургуулийн захирлуудын зургаадугаар форум  өнөөдөр МУИС дээр эхэллээ.  Уг форумыг МУИС-ийн Хууль зүйн сургууль, БНХАУ-ын Эрх зүйн боловсролын Ассоциаци, БНХАУ-ын Ренминий Их сургуулийн Хууль зүйн сургууль хамтран зохион  байгуулж байгаа юм.

    2001 онд Бээжин хотод хамгийн ахны форумыг зохион байгуулж байжээ. Click To TweetҮүээс хойш бүс нутагт хууль зүйн боловсрол олгох туршлага солилцох чухал ач холбогдолтой, өндөр үр дүн бүхий баазыг бий болгож чадсан гэж оролцогчид онцлон хэлж байв. Энэ удаагийн форум “Хуулийн сургуулийн нийгэм дэхь үүрэг өрсөлдөх чадвар:Азийн сургуулиудын туршлага ба ирээдүй” гэх сэдвийн дор  Хятад, Солонгос, Япон зэрэг таван орны 24 их дээд сургуулийн салбарын захирал, дэд захирулууд оролцож илтгэл тавин мэдээлэл солилцож байна. Оролцогчид Ази болон Зүүний асуудал, Нийсгийн асуудал, олон нийтийн хэлэлцүүлэг ба эрх зүйн боловсрол, Олон үндэстний оюутан ба соёл хэмээн үндсэн сэдвээр  өнөөдөр хэлэлцэж байна. Маргааш “Эрх зүйн боловсролын үзэл баримтлал ба харилцан туршлага солилцох нь сэдвээр форум үргэлжлэнэ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ