
Азийн хуулийн сургуулиудын захирлуудын туршлага, солилцох зургаадугаар форум өнөөдөр эхэлсэн. Энэ талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулгантай ярилцлаа.
-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын тогцолцоо, чанар Азийн хуулийн сургуулиудтай харьцуулахад аль төвшинд явж байна вэ?
–МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хувьд үндэсний хэмжээнд хууль зүйн дээд боловсролтой боловчсон хүчинг бэлтгэж байгаа ганц улсын сургууль. Click To Tweet
Азийн хуулийн сургуулиуд дэлхийн хэмжээнд эрэмбэлэгдэхдээ дээгүүрт бичигддэг.
Тийм ч учраас МУИС стратеги төлөвлөгөөндөө 2024 он гэхэд Азийн шилдэг 100 сургуулийн эгнээнд багтая гэдэг том зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Click To TweetМэдээж энэ том улсын сургуулийн нэг бүхэлдэхүүн болох Хууль зүйн сургууль нь энэ зорилтодоо хүрэх ажилд бодитой оролцож байгаа. Энэ ч үүднээс Азийн хуулийн сургуулиудын форумыг зохион байгуулж байна. Ер нь тогтолцооны хувьд улс орон бүрийн сургууль харилцан ялгаатай зүйлс байгаа. Эрх зүйч гэдэг нэг боловсролыг ямар хэмжээнд ямар тогтолцоогоор олгох вэ гэдэг юмыг энэ уулзалтаараа ярилцаж байна. Япон, Солонгос, Хонконг хуулийн боловсролыг өндөр төвшинд олгодог, нэр хүндтэй сургуулиудтай. Бид эдгээр өндөр хөгжилтэй онуудын сургалтын тогтолцоог өөрийнхөө сургуульд нэвтрүүлэх, харилцан туршлага солилцоход анхаарч байгаа.
-Манай улсын ямар эрх зүйн тогтолцоогоор явдаг вэ?
-Манай улсын хувьд Ром, Германы эрх зүйн тогтолцоогоор явж байна. Click To Tweet Зарим энд оролцож байгаа Азийн сургуулиуд common law тогтолцоогоор явдаг. Энэ хоёр тогтолцооны яг энэ чиглэлээр явна гэсэн юм байдаггүй. Үндэсний эрх зүйн уламжлал бусад үнэт зүйлстэй харилцан холбоотой яригддаг. Тиймээс л аль болох эрх зүйн өндөр хөгжилтэй улс орны тогтолцоог өөрсдийнхөө сургалтад нэвтрүүлье л гэж явж байгаа. Тийм ч учраас Азийн улс орнуудтай харилцан туршлага солилцож хамтран ажиллах үйл ажиллагаандаа анхаарч байна.
-Манай улсад жилд хэчнээн оюутан хуульч, эх зүйч мэргэжлээр төгсөж байна вэ. Ажлын байраар хангагдаж чадаж байна уу?
-Монгол Улсын хэмжээнд хуулийн боловсрол олгодог хувийн дээд сургууль миний мэдэж байгаагаар 10 гаруй байгаа. Манай сургууль ганцаараа улсын сургууль. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг жилд 200 гаруй төгсөгч бакалаврийн зэрэгтэй төгсөж байгаа. Мөн магистр, докторын зэрэг хамгаалж төгсдөг төгсөгчид нэлээдгүй бий. Хувийн их дээд сургуулиудын нийт төгсөгчдийн тоог хэлэх боломжгүй байна.
Эрх зүйч мэргэжилтэй төгсөж байгаа төгсөгчдийн тоо нь нийгэмд ихэдчихсэн байгаа. Гэхдээ эрх зүйч, хуульч мэргэжил нь төгсөж гараад нийгмийн аль ч салбарт ажиллах боломжтой Click To Tweet. Хуульч мэргэжлээр ажиллах боломж нь шүүгч, прокурор, өмгөөлөгч гээд гурван мэргэжлээр хязгаарлагддаг бол эрх зүйч бусад бүх салбарт боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.