• Улаанбаатар банкны газар эзэмших гэрчилгээнүүдийг нийслэлийн Засаг дарга хүчингүй болгов

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Click To Tweet

    Захирамжид, “Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа “Улаанбаатар” зочид буудлын урд талд байрлах 10800 м квадрат талбай, МУИС-ын хичээлийн хоёрдугаар байрны 1200 метр квадрат оюутны талбай, цэцэрлэгт хүрээлэн, тохижилт бүхий газруудад эзэмшил ашиглалтад олгохыг хориглосон байршилд газар эзэмшүүлж эрхийн гэрчилгээг олгосон, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй,

    газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй учраас “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” Click To Tweetгэжээ.

    Мөн тус нутаг дэвсгэрт байрлах дээрх газруудыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж,тохижуулах, хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарт даалгасан байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ