• Дата дүрслэл:Нийт мал сүргийн 86.6 хувийг хонь,ямаа эзэлж байна

    2019-06-14

    Мал сүргийн тоо толгой 1970 оноос хойш буюу сүүлийн 60 жилд 22.6 саяас 66.4 сая болтлоо өссөн тоон мэдээг дата дүрслэлээр бэлтгэн хүргэж байна. Click To Tweet Статистикаас харвал мал сүрэг 60 жилийн дотор 3 дахин өсчээ.Харин нийт  бэлчээрийн  газар нутгийн  57 хувь нь доройтсон гэсэн судалгаа өнгөрсөн онд гарсан.

    Мөн нийт газар нутгийн 76 хувь нь их,бага хэмжээгээр цөлжсөн гэх дүгнэлтийг Байгаль орчны төлөв байдлын тайланд гаргажээ. Газар нутгийн цөлжилтөд ямааны тоо толгой өссөн нь нөлөөлсөн гэж судлаачид үздэг бөгөөд 2018 оны мэдээгээр ямаа нийт мал сүргийн 40.6 хувийг эзэлж байна. Гэтэл 1970 онд нийт малын 18 хувийг ямаа эзэлж байжээ. Click To Tweet Харин хонь 2018 оны дүнгээр 46 хувийг эзэлж байна. Тэгвэл 1970 онд хонь нийт малын 59 хувийг эзэлж байжээ.

    Эндээс харахад хөдөө тал минь малаар дүүрэх нь дүүрсэн. Гэхдээ нийт малын 86 хувийг эзэлдэг хонь,ямаагаар бүрхсэн байна. Бог малын тоо толгойн өсөлт нь бэлчээрийн даац хэтрэх гол шалтгаан болж байгаа бөгөөд тэр дундаа ямааны тоо толгойн өсөлт газар нутгийг цөлжүүлж байгааг судлаачид тэмдэглэдэг. Click To Tweet

     

     

    2018 оны мал тооллогын дүнгээр нийт мал сүрэгт эзлэх хонь, ямааны тоо 57.6 сая буюу нийт малын дийлэнх олонхийг эзэлж байгаа юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ