Дэлхийн хамгийн үнэтэй 3 тоглогчдын тоонд Месси ороогүй бол Роналду шилдэг 20 тоглогчид арайхийн багтав

2019-06-14

CIES Football Observatory сайт тусгай алгоритмд тулгуурлан дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн жагсаалтыг гаргажээ.

Энэ алгоритм нь нас, гэрээ, талбай дээрх байрлал, клуб, үндэсний түвшингийн тоглолт, клуб, үндэсний шигшээ багуудын амжилт, аварга шалгаруулах тэмцээний түвшинг тооцжээ.

Дэлхийн хамгийн үнэтэй 3 тоглогчид “ПСЖ”-ий довтлогч Килиан Мбаппе (түүний үнэ 252 сая евро), “Ливерпүүл”-ийн довтлогч Мохамед Салах (219.6 сая евро), “Манчестер Сити” багийн хагас хамгаалагч Рахим Стерлинг (207.8 сая евро) багтжээ.

Ийнхүү сүүлийн 10 гаран жил бүх л хөлбөмбөгчдийг манлайлж ирсэн Месси, Роналду нарын чансаа доошилж явааг уг жагсаалт харуулж байна.

CIES Football Observatory-ийн шалгаруулсан хамгийн үнэтэй 20 хөлбөмбөгчин:

  1. Килиан Мбаппе (Франц, «ПСЖ») — 252,0 сая евро
  2. Мохамед Салах (Египет, «Ливерпуль») — 219,6 сая
  3. Рахим Стерлинг (Англи, «Манчестер Сити») — 207,8 сая
  4. Лионель Месси (Аргентин, «Барселон») — 167,4 сая
  5. Жадон Санчо (Англи, «Борусси» Д) — 159,4 сая
  6. Садио Мане (Сенегал, «Ливерпуль») — 157,8 сая
  7. Харри Кейн (Англи, “Тоттенхэм”) – 155,2 сая
  8. Роберто Фирмино (Бразили, «Ливерпуль») — 144,2 сая
  9. Антуан Гризманн (Франц, «Атлетико») — 143,8 сая
  10. Лерой Зане (Герман, «Манчестер Сити») — 137,1 сая
  11. Бернардо Силва (Португал, Манчестер Сити) – 136.9 сая
  12. Габриель Иесүс (Бразил, Манчестер Сити) – 130.6 сая
  13. Трент Александер-Арнолд (Англи, Ливерпуль) – 130,2 сая
  14. Филипп Коутинью (Бразил, Барселона) – 129.4 сая
  15. Ромелу Лукаку (Бельги, Манчестер Юнайтед) – 125.2 сая
  16. Пол Погба (Франц, Манчестер Юнайтед) – 125.1 сая
  17. Неймар (Бразил, ПСЖ) – 124.7 сая
  18. Маркус Рэшфорд (Английн Манчестер Юнайтед) – 123.5 сая
  19. Эден Азар (Бельги, “Реал”) – 120.7 сая
  20. Криштиану Роналду (Португал, Ювентус) – 118.1 сая

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ