• Богд хаан, Дондогдулам хатны эдэлж байсан эд зүйлст анх удаа олон улсын стандартын дагуу үнэлгээ хийлгэжээ

    2019-06-14
    Монгол Улсын Эрдэнэсийн сангийн эд зүйлст анх удаа олон улсын стандартын дагуу үнэлгээ хийж, сан хөмрөгийг түүхийн хосгүй олдворуудаар арвижуулжээ. Click To Tweet

    Тухайлбал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутгаас олдсон Монгол Улсын  хосгүй үнэт зүйлд бүртгэгдсэн Хүннүгий үеийн 78 ширхэг эд зүйл, түүнчлэн ур хийцийн хувьд дахин давтагдашгүй үзмэрүүдээр сан хөмрөгөө баяжуулсан байна.

    Мөн тус сангийн үнэлгээ нэг их наяд төгрөг болсноор сан хөмрөгийг  хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилт баталгаажсан гэж холбогдох албаныхан үзжээ.Түүнчлэн Богд хаан, Дондогдулам хатны эдэлж, хэрэглэж байсан түүхийн хосгүй үнэт эд зүйлс болон бусад эд зүйлст анх удаа олон улсын стандартын дагуу үнэлгээ хийлгэсэн байна. Click To Tweet

    “Эрдэнэсийн сангийн үзмэр”-т Чингис хааны үеийн түүхэн зоосууд, дурсгалын алт, мөнгөн зоосууд, Шашин төрийг хослон баригч Богд хааны алт, мөнгө, хаш тамганууд, манж, төвд, хятадаас Богд хаанд ирүүлсэн алтан өргөмжлөлүүд зэрэг түүхийн хосгүй үнэт зүйлс болон түүхэн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан үнэт эдлэл, монгол дархчуулын урласан ховор нандин эдлэл хэрэглэлүүд багтдаг.  Эрдэнэсийн сангийн үзмэрийг үзэж сонирхох  иргэн, аж ахуйн нэгж байгууллага https://www.mongolbank.mn/museumrequest.aspx линкээр холбогдон хүсэлтээ илгээж, үзмэрийг үзэх цагаа ажлын өдрүүдэд товлох боломжтой юм.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ