• Жолоочийн хандлагыг өөрчлөх “Яараад яах вэ” аяныг эхлүүллээ

    2019-06-14

    Тээврийн цагдаагий албанаас орон нутагт гарч буй зам тээврийн ослын талаар мэдээлэл хийлээ . Тус албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт  энэ сар гарсаар 1032 дуудлага ирснээс зам тээврийн ослын шинжтэй 699 дуудлага иржээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 40 хүн гэмтэж, зам тээврийн ослоор нэг иргэн амь насаа алджээ.Харин орон нутагт зам тээврийн ноцтой ослын улмаас таван хүний амь нас хохирсон гэх мэдээллийг өглөө..

    2018 онд зам тээврийн осолд 5,323 хүн өртөж, 4,761 хүн гэмтэж, 562 хүн амь насаа алдсан байна. Амь үрэгдсэн 562 хүний 422 нь орон нутгаас бөгөөд үүний 45 нь хүүхэд байжээ.

    Орон нутгийн авто замд үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг, ослыг бууруулах урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрт мэдлэг мэдээлэл олгох тэдний хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улсын хэмжээнд “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл 2019 урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг “Яараад яах вэ” уриан дор энэ ясарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 25-ныг хүртэл зохион байгуулах гэж байна.

    Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

    • 06.11ний өдрийн 21:31 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сум” Нарстай” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 8 км/ асфалтан замд Тоёота приус маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн 59 настай, эрэгтэй, Ог мөргөж амь насыг хохироосон.
    • 06.11ний 15:10 цагийн үед Дорнод аймгийн Чойбалсан сумын “Баян-Нуур” гэх газар /аймгийн төвөөс хойш 20 км-т/ шороон замд Lexus470 маркийн автомашины жолооч БНХАУын ӨМӨЗО-ны иргэн Т жолоочтой автомашин онхолдож, зорчигч БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн 52 настай, эрэгтэй П нас барсан.
    • 06.13ны 08.00 цагийн орчим Булган аймгийн Хангал сумын 1-р багийн нутаг “Оросын гарам” гэх газар /Сумын төвөөс урагш 5км-т/ шороон замд амины Hyundai Avante XD маркийн автомашин онхолдож, жолооч, 29 настай, эрэгтэй О нас барсан хэрэг
    • 2019.06.13ны 04.10 цагийн орчим Төв аймгийн Цээл сумын Хүүлээ хан 5-р багийн нутаг “Шийтэр” гэх газар /Сумын төвөөс зүүн тийш 4км-т/ шороон замд амины Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 23 настай, эрэгтэй Б нас барсан хэрэг гарчээ.

    Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд холбогдсон 13 тохиолдлын, ес нь жолооч, дөрөв нь явган зорчигч байжээ.

    Энэ долоо хоногт хүүхэд ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн 15 дуудлагын 10 нь 0-10-н насны хүүхэд, эцэг, эх асран хамгаалагчийн буруутай үйлдэл буюу хүүхдийг зориулалтын бусаар тээвэрлэсний улмаас гурван хүүхэд, унадаг дугуйтай хоёр хүүхэд хөдөлгөөнд оролцож эрүүл мэндэд нь хохирол учирсан байна.

    Явганаар хөдөлгөөнд оролцож байсан хүүхдүүдийн тав нь гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч явсан бол долоо нь гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртжээ.

    Иймд, эцэг, эхчүүд бага насны хүүхдийг зориулалтын суудлаар тээвэрлэхийг, замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ