• Ираны дээд удирдагч Хоменей Абэгээр дамжуулсан Трампын аман захиаг хүлээж авсангүй

    2019-06-14

    Ираны Засгийн газрын хэвлэлийн мэдээлснээр, 13-нд Ираны дээд удирдагч Хоменей тус улсад айлчилж очсон Японы ерөнхий сайд Абэтай уулзах үеэр түүгээр дамжуулсан Америкийн ерөнхийлөгч Трампын аман захиаг хүлээж авсангүй.

    Уулзалтын явцад, Трампын өмнөөс ямарваа мэдээ дамжуулах нь ач холбогдолгүй гэж Хоменей олон дахин Абэд хэлээд, Ираны тал АНУ-д огтхон ч итгэхгүй. Иран мөн үүнээс өмнөх Ираны Цөмийн хэлэлцээрийн хүрээнд Америктай хийсэн хэлэлцээний тухай яримааргүй байна. Учир нь тэр “баяртай хэрэг биш” юм гэжээ.

    Гэвч Абэ “Америк Ираны засгийн эрх солигдохыг хүсэхгүй” гэсэн Трампын аман захиаг уламжилсан байна. Хоменей үүний хариуд “Иран, Америкийн зөрчилд засгийн эрх солигдох асуудал гэж байхгүй. Учир нь Америк энэ зорилтдоо яасан ч хүрч чадахгүй” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ