• Лука Йович: Би дэлхийн хамгийн аз жаргалтай хүүхэд

    Шинэ довтлогч Лука Йович испанийн “Реал” багтай хийсэн гэрээнд гарын үсэг зурах үедээ мөрөөдлөө биелүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

    21 настай серби залуу 6-р сарын 4-нд Франкфуртын  “Айнтрахт”-аас Мадридын “Реал” руу очоод буй.

    Тэрбээр “Би энэ том клубтэй гэрээ байгуулж байгаа дэлхийн хамгийн аз жаргалтай хүүхэд. Хүлээнэ гэж найдаж байна. Би аавын минь найз надад өгсөн “Реал”-ын футболк дэлгээд дээр нь унтдаг байсан нь үнэн. Би бага наснаасаа хойш энэ клубын хөгжөөн дэмжигч байсан. Би “Реал”-ыг олон шагнал хүртэхэд нь туслахын тулд бүхнийг хийх болно. Хамгийн сайн сонголтыг хийсэн гэдэгтээ би итгэлтэй байна” хэмээн Йович хэлснийг Marca дамжууллаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ