Чимх инээд: Н.Шорттой тоглоод хожигдчихлоо гэтэл өмдтэй тоглохгүй гэж халаглажээ

Манай спортынхон дунд онигоо их бий. Тэд өөрсдөө ч онигоонд ордог, бас өрөөлийг ч оруулж явдаг хүмүүс. Шатрын их масер Б.Хатанбаатар “Би 1990-ээд оны эхээр ОХУ-ын Москва хотод шатрын олимдиад буюу ДАШТ-д оролцсон юм. Тэгээд хэддүгээр өрөгтөө ч билээ Н.Шорттой тоглон хожигдчихоод их урам муутай байлаа.

Нэг өрөөнд хамт байсан оюутанд өдрийнхөө хожигдлын тухай ярихаар “Би Шорттой тоглоод хожигдчихлоо” гээд эхэлтэл тэрбээр намайг гайхан харснаа “Өө баларсан юм, өмдөө өмсөөд тоглохгүй яасан юм бэ” гэдэг байгаа. Уг нь миний хожигдсон Н.Шорт чинь Английн шатарчин, их мастер хүн юм шүү дээ хэмээн нэгэн паян хуваалцсан нь бий.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ