“Сент Луис” түүхэндээ анх удаа Стэнлийн цом хүртлээ

Хойд Америкийн хоккейн лиг NHL-ийн аваргын төлөөх цувралын эцсийн шийдвэрлэх долоо дахь тоглолтонд “Сент Луис Блюз” нь  “Бостон Брюинс” багийг хожиж түүхэндээ анх удаа Стэнлийн цомыг хүртлээ.

Райн О’Раилл Алекс Пьетранжело болон Жей Боумистер нарын тусламжтайгаар эсрэг багийн хаалганд шайб хийлээ. Эхний үе дуусахаас өмнө Алекс Пьетранжело ахин нэг гоол хийсэн. Гуравдахь шайбыг 52 дахь минутанд довтлогч Брэндон Шенн орос легионер Владимир Тарасенкогийн дамжуулалтыг чулуу болгов. 56 дахь минутанд  Зак Санфорд довтолж гоолдов

Хоёр минутын дараа “Бостон”-ы хамгаалагч Мэтт Грызлик нэр төрийн нэг шайбыг оруулсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ