Фото:Дэлхийн аавууд хүүхэдтэйгээ цагийг хэрхэн өнгөрөөдөг вэ?

1.Монгол аав хүүхэдтэйгээ хүүхрийн баяр хамт тэмдэглэж байгаа нь.

2.Fouad Kuyali хүүхдүүддээ дуртай хүүхдийн номыг нь уншиж өгдөг. Тэдний гэр бүл сая Сирийн Алеппогоос Дубайд нүүж ирэжээ.

3.Коста Рикагийн Кахуйтад шөнийн цагаар пиццаны газар ажилладаг учир нь өдөр нь хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрөөдөг аав.

4.Хайти улсад голын ойролцоо амьдардар Жонни Лабоссиерегийн охинтой хамт хийдэг дуртай зүйл нь голд хамт тоглох

5.Барселона хотоос гаралтай хоол шүүмжлэгч Жорди Лүйк дөрвөн настай Рай хүүгээ хоолны талаар мэдлэгтэй болгохын тулд ажилдаа хамт дагуулж явдаг.

6.Энэтхэгийн Мумбай хотод амьдардаг Ризван Шайхын гэр бүл, тэрээр 3 настай охиноо эмч болох байх гэж боддог.

7.Италийн Флоренс хотод амьдрах Дэвид Вүүдийн хөгжмийн зэмсгүүд хүүхдүүдийнх нь хувьд тоглоом л гэсэн үг.

8.Токио хотод нягтлан бодогчийн ажил хийдэг Такеши Масума долоо хоногт 40 цагийг ажилдаа зарцуулдаг. Харин чөлөөт цагаараа охидуудтайгаа кароеке орж хамт дуулах дуртай.

9.8 настай Ренэт охин аавынхаа урланд хичээлгүй өдөр бүр ирж туслах дуртай. Түүний аав Эрикс Офисиэр баруун Латвиагийн Кулдигад мужааны ажил хйидэг.

Эх сурвалж: BBC

Гэрэл зургийг: Gabriele Galimberti,Mpa.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ