• Аавууд хүүхдийн хүмүүжилд ээжийг нь эдийн засгийн хувьд дэмжихээс илүү чухал нөлөөтэй

    Урьд өмнө нь хийгдэж байсан судалгаагаар хүүхдийн хөгжилд аавын оролцоог төдийлөн авч үздэггүй байв. Харин саяхан хийгдсэн нэгэн судалгаагаар төрүүлсэн бус халамжлагч буюу аавуудын оролцоо төрсөн цагаас нь эхлээд зан аашинд, аз жаргалтай байх эсэх мөн танин мэдэхүйн чадварт нь чухал нөлөөтэй болохыг тогтоожээ.

    Дэлхий дахинаа 1970-аад оны хүртэл хүүхдийн хөгжил дэх аавын үзүүлэх нөлөөг төдийлөн онцолж авч үздэггүй байлаа. Гэр бүлд аавын гүйцэтгэх үүргийг хүүхдээ сэтгэлзүйн хувьд заан,чиглүүлэх ээжийг эдийн засгийн хувьд дэмжих гэж ойлгодог байв.

    Харин сүүлийн үед хийгдэж байгаа хүүхдийн хүмүүжлийн талаарх судалгаагаар аавын оролцоо хүүхдийн хүмүүжилд чухал нөлөөтэй гэдгийг нотлон харуулах болж, үүний дүнд орчин үеийн аав нарын хүүхэдтэйгээ харьцах харилцаа өөрчлөгдөж байна. Өөр өөр улс орны аавууд хүүхэдтэйгээ хэрхэн цагийг хамт өнгөрүүлдгийг харцгаая.

    Израилийн Бар-Илан их сургуулийн сэтгэл судлаач Рут Фэлдман  хийсэн судалгаагаар бага насны хүүхэд аавтайгаа ойр өсөх нь хүүхдийн оюун санааны хөгжил сайн байхад мөн цаашдаа зан аашийн асуудалтай болохоос нь сэргийлдэг байна.Харин том болсон хүүхдийн хувьд аавын зүгээс ирэх сэтгэл зүйн дэмжлэг нь цаашдын амьдралдаа илүү сэтгэл хангалуун байхыг нөхцлийг бүрдүүлдэг аж.

    Ээжүүд хүүхэдтэйгээ илүү халамжлах маягаар харилцдаг бол аавууд тоглоомоор дамжуулан хүүхэдтэйгээ харилцдаг гэдгийг Кэмбриджийн их сургуулийн сэтгэл судлаач Мишель Ламб тогтоожээ.

    Мөн Кэмбриджийн их сургуулийн боловсрол, хүүхдийн хөгжил, суралцах чадварт тоглоомын нөлөөллийн чиглэлээр суралцаж, судалгаагаа явуулдаг Паул Рамчандани тоглоом нь хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаарх туршилтыг хийсэн байна.

    Тоглоом бол хүүхдийн хувьд төрөлх хэлнээс нь ялгаагүй зүйл юм. Тогломооор л дамжуулан хүүхэд дэлхий ертөнцтэй танилцдаг.

    Тэгвэл дөнгөж төрснөөс нь авахуулаад аав нь хамт тоглосон хүүхдүүдийн нэг насан дээрх илэрдэг зан авирын огцом өөрчлөлт бага байв . Харин хоёр настай үедээ дүрс, тэмдэг ялгаж эхлэх зэрэг танин мэдэхүйн чадвар аав нь хамт тоглоогүй, цагийг хамт өнгөрөөгөөгүй хүүхдийнхтэй харьцуулахад өндөр байжээ.

    “Шинээр аав болсон хүмүүс хүүхэдтэйгээ хэрхэн, юу хийж хамт цагаа өнгөрөөхийг мэдэхгүй байдаг. Зүгээр л хүүхдээ өвөр дээрээ аваад,амьд харилцаа үүсгэж, юунд дуртайг нь ажиглаад үзээрэй” гэж Паул зөвлөж байна.

     

    Эх сурвалж: BBC

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ