Засгийн газар бог мал амьдаар нь экспортлох өмнө гаргасан шийдвэрээсээ буцжээ

2019-06-13
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар малыг хөлөөр нь экспорлох асуудлыг буруу гэж үзсэнээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нар ярьжээ Click To Tweet

Энэ талаар “ХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Малыг хөлөөр нь гаргах буруу гэж Засгийн газар үзсэн. Одоогоос хэдэн жилийн өмнө манайхаас малыг хөлөөр нь гаргах, мал махны экспортын хэмжээг нэмэгдүүлэх тухай тушаал гарсан юм билээ. Тухайн үеийн шийдвэрт үржлийн бус эр хонь, ямааг хөлөөр нь гаргаж болох боломжийг нээж өгсөн. Гэхдээ энэ хэрэгжээгүй, мал хөлөөрөө гадагш гараагүй байгаа. Ингээд Засгийн газрын хуралдаанаар Монголын мах, ноос ноолуур, хүнсчдийн холбооны санал санаачилгыг харгалзан үзэж, Засгийн газрын өмнөх шийдвэрийг хүчингүй болгох шийдвэрт хүрч байна. Click To Tweet Бид аль болох дотооддоо өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагш гаргах бодлого барьж байна” гэжээ.

Өмнө нь үүнтэй холбоотой Засгийн газрын хоёр ч тогтоол гарсан байдаг. Click To Tweet

Үржлийн бус бог малыг амьдаар нь экспортлохыг дэмжсэн  Засгийн газраас гарсан   “Малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 284 дугаар тогтоол нь  2017 оны есдүгээр сарын 27-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын үед гарч байв. Харин  2017 оы 11 дүгээр сарын 27-ны өдөр “Мал, махны экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 318 дугаар тогтоолыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлаа аваад удаагүй байхдаа гаргаж байв.

 

 

Засгийн газрын 284 дүгээр тогтоол

Засгийн газрын  318 дугаар тогтоол

Засгийн газар өмнө гаргасан дээрх шийдвэрүүдээсээ ийн буцаж буй нь сүүлийн өрүүдэд үржлийн бус бог малыг хөлөөр экспортод гаргах асуудлыг иргэд болон Монголын мах, ноос ноолуур, хүнсчдийн холбооны төлөөлөл эсэргүүцсэнтэй холбоотой. Click To Tweet

Засгийн газраас гарсан хоёр тогтоолын хүрээнд Замын-Үүд суманд үржлийн бус бог малыг амьдаар экспортод гаргах хорио цээрийн бүс байгуулагдан, бэлтгэл ажлаа хангаж байжээ. Уг бүтээн байгуулалтын ажилтай Ерөнхий сайд өнгөрсөн оны аравдугаар сард… Click To Tweet тус бүсийн бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь биечлэн танилцсан.” username=””]Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх   “Зүүн бүсийн болон сонгогдсон 13 аймгаас үржлийн бус бог малыг татан төвлөрүүлж, 30-45 хоногийн хугацаанл эрүүлжүүлж, зориулалт бүхий тэжээлээр тэжээж, уурагжуулан нэмүү өртөг шингээн амьдаар нь экспортод гаргана. Тусгаарлагдсан бүс бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр 160 гаруй ажлын байр шинээр бий болно” гэж байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ