• Хоёр Солонгосын удирдагчид энэ сард дахин уулзахыг хүсч байна

    Норвегид айлчилж буй БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин 12-нд хэлэхдээ: Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын сүүлчээр БНСУ-д айлчлахаас өмнө хоёр Солонгосын удирдагч дахин уулзахыг хүсэж байна гэжээ.

    Мүн Жэ Ин Ослогийн Их Сургуулийн “Ослогийн форум”-д оролцож илтгэл тавьсан байна. Тэрээр илтгэлийн дараа асуултад хариулахдаа “БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Унтай уулзахад цаг ямагт бэлэн байна. Хэрэв боломжтой бол Трампыг энэ сарын сүүлчээр БНСУ-д айлчлахаас өмнө БНАСАУ-ын тал уулзах цаг хугацаагаа шийдэж болох юм” гэжээ. Тэрээр мөн Ким Жон Ун, Трамп нар аль болох эртхэн уулзаж, хоёр талын яриа хэлэлцээг тасалдуулахгүй байхыг уриаллаа.

    2018 оны 4-р сарын 27-нд Мүн Жэ Ин, Ким Жон Ун нар Панмунжомд уулзаж, “Панмунжом”-ын тунхагт гарын үсэг зурсан бөгөөд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар хоёр тал хүчин зүтгэнэ гэж мэдэгдсэн юм. Мөн оны 9-р сарын 19-нд хоёр удирдагч Пхеньянд “9-р сарын Пхеньяны хамтарсан тунхаг” -т гарын үсэг зурж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, өмнөд умардын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Солонгосын хойгийг үүрдийн энх тайван бүс болгохыг хичээх талаар санал нэгдсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ