• Ганцаардсан О.Баасанхүү АН-ын зөвлөлийг түшив

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах  хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт албан ёсоор ирүүлсэн билээ. Түүний уг хүсэлттэй УИХ дахь Ардчилсан намын  зөвлөлийн гишүүд танилцаж, өчигдөр хариу бичгийг түүнд намын удирдлагууд гардуулан өгсөн байна.

    Тус бичигт:

    “Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах Таны 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 6407 тоот албан бичигтэй танилцлаа.

    Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөл тодорхой зарчмын байр суурийг илэрхийлсээр ирсэн билээ.

    Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн болон бусад Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй хууль, эрх зүйн асуудлын хүрээнд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах таны хүсэлтийг хүлээн авч байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ

    УИХ-д МАХН-аас ганцаараа сууж буй түүнийг ганцаардаад ийм шийдвэр гаргасан гэх болов. Өмнө нь бие даагч С.Жавхлан ганцаардаад Ж.Батзандан, Л.Болд хоёртой нийлж ШИНЭ намд нь орсон. Тэр байтугай тулгын гурван чулууны нэг болсон. Харин энэ удаад МАХН-ынхаа даргатай тангараг нь тонгорог болсон О.Баасанхүү ийнхүү АН-ын Зөвлөлийг түшлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ