• Нийслэлд энэ онд 73 цэцэрлэг ашиглалтад орно

    НЗДТГ-ын санаачлагаар “Иргэдийн төсөв-2019” эмхэтгэлийг нийслэлийн иргэдэд зориулан гаргасан. Иргэд уг эмхэтгэлээс нийслэл хотод ямар бүтээн байгуулалт өрнөх цаашлаад өөрийн амьдарч буй дүүрэг, хороонд хийгдэх ажил, түүнд хэчнээн төгрөг зарцуулах зэрэг мэдээллийг авах боломжтой юм. Click To Tweet

    Швейцарын Хөгжлийн агентлаг, ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж буй “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төсөл болон Дэлхийн банкны “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд тус гарын авлагыг бүтээжээ.  Манай сайт уг эмхэтгэлд орсон мэдээллийг “Ил тод” булангаараа цуврал болгон хүргэж байна.

    Энэ жил нийслэлд 73 цэцэрлэг ашиглалтад орж, 12255 хүүхэд цэцэрлэгт явах боломж бүрдэх нь. Үүний 42 шинэ цэцэрлэгийн барилга, буулгаж барих 11, өргөтгөл барих 12, худалдаж авах 8 цэцэрлэг байна. Click To Tweet

    Сургууль, цэцэрлэгийн байр ашиглалттай холбоотой тогтмол зардлыг орон нутгийн төсвөөс, бусад урсгал зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Ингэхдээ нийслэлийн хэмжээнд санхүүжих нийт дүнгээр улсын төсөвт баталдаг. Үүнийг нийслэл нь дүүргүүдэд, дүүрэг нь сургуулт тус бүрээр баталдаг юм. Click To Tweet

    Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн 672 цэцэрлэгт 117,2 мянган хүүхэд суралцдаг. Үүнд 168,7 тэрбум төгрөгийг зарцуулдаг. Улсын цэцэрлэгийн бүх зардлыг төрөөс хариуцдаг  учраас үнэ төлбөргүй хамрагддаг. Харин хувийн өмчийн 441 цэцэрлэгт 32 мянган хүүхэд хамрагддаг. Хувийн цэцэрлэгт сурч буй хүүхдүүдийн тоогоор жилд 807 мянга  буюу 25,9 тэрбум төгрөгийг олгодог юм байна.

    ДҮҮРЭГ ТУС БҮРЭЭР НЬ АВЧ ҮЗВЭЛ

    Баянгол дүүрэгт  1900 хүүхэд хамрагдах 10 цэцэрлэг

    Баянзүрх дүүрэгт 2210 хүүхэд хамрагдах 16 цэцэрлэг

    Багануур дүүрэгт 100 хүүхэд хамрагдах 1 цэцэрлэг Click To Tweet

    Налайх дүүрэгт 370 хүүхэд хамрагдах 3 цэцэрлэг

    Чингэлтэй дүүрэгт 1735 хүүхэд хамрагдах 9 цэцэрлэг

    Хан-Уул дүүрэгт 1260 хүүхэд хамрагдах 8 цэцэрлэг

    Сонгинохайрхан дүүрэгт 3450 хүүхэд хамрагдах 20 цэцэрлэг байна. Click To Tweet

    Их засвар гэх мэт  31 арга хэмжээнд 3,5 тэрбум төгрөг, тоног төхөөрөмжийн 4 арга хэмжээнд 5 тэрбум төгрөгийг энэ онд төсөвлөжээ.

    Эх сурвалж:Иргэдийн  төсөв-2019

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ